ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ШҮҮХ ХУРЛЫН эргэн тойронд...

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болох гэж байна.

18 жилийн турш үргэлжилсэн уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлж, шүүгчээр тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарыг томилоод байгаа.

Энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар яллагдагчаар татсан бол хохирогчоор С.Оюун оролцох юм байна.

Яг одоогийн байдлаар Цагдан хорих 461 дүгээр ангийн орчимд цагдаагийн хамгаалалт гарсан байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын пост гаргаж, хорих анги руу явж буй иргэн, тээврийн хэрэгслийг ийнхүү нэг бүрчлэн шалгаж байгаа аж.

Шүүх хурлыг сурвалжлахаар 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүсэлтээ ирүүлсэн байна.

Хэвлэлийнхнийг 10:55 цагийн үед дотогш оруулжээ. Гэхдээ цүнх, тэмдэглэлийн дэвтэр, гар утас авч орохыг хориглосон байна.

Сэтгүүлчид хурлын эхэн болон төгсгөл хэсэгт шүүх хурал руу орох боломжтой аж.

 ФОТО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ШҮҮХ ХУРЛЫН эргэн тойронд...

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг