Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Давсны хэт хэрэглээ ба зарим сөрөг нөлөөллийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ. 

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь:

  • Цусны даралт ихсэх
  • Зүрх судасны өвчин
  • Чихрийн шижин
  • Зарим төрлийн хавдар зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин өндөр байна.

Давсны хэрэглээг хоногт тав грамм хүртэл бууруулснаар:

  • Цусны даралт ихсэх эрсдэл 30 хувиар буурна.
  • Зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 17 хувиар буурна.
  • Тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурна.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг бууруулахад тусална.
  • Хөдөлмөрийн чадвар алдалт багасаж, бүтээмж нэмэгдэнэ.

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс өндөр хэвээр байна. Хоолондоо давс бага хэрэглэх, давс ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн алхам гэдгийг НЭМҮТ-өөс зөвлөлөө.