Амины орон сууцны шилдэг шийдлүүдийг нэгтгэсэн “Амины Орон Сууц Экспо” зохион байгуулагдана
Хотжилт эрчимжиж буй өнөө үед иргэд эрүүл, тав тухтай, бие даасан дэд бүтэцтэй орчинд амьдрах эрэлт эрс нэмэгдэж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 50.1% буюу 216,989 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэвшилтэт шийдэл бүхий орон сууцанд шилжих шаардлагатай байна.
Тус үзэсгэлэн нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, засвар шинэчлэл хийх, инженерийн дэд бүтэц болон халаалтын системээ шинэчлэх, мөн шинээр амины орон сууц барихаар төлөвлөж буй хүн бүрд бүх шийдлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ.
Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:
Амины орон сууц барих, засвар үйлчилгээ хийхэд хэрэгтэй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос сонгох боломжтой.
Зохион байгуулагчийн зүгээс оролцогч байгууллагуудынхаа борлуулалтыг бодитоор дэмжих, брэндээ сурталчлах, шинэ хэрэглэгчдийг татах цогц боломжуудыг санал болгож байна:
Үүнд:
Тус үзэсгэлэнд оролцсоноор байгууллагууд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна олон нийтэд хоногшуулах, шинэ хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоох, хэрэглэгчийн мэдээллийн бааз бүрдүүлэх, салбарын түншлэлээ өргөжүүлэх, мөн борлуулалтаа санхүүжилтийн боломжуудтай уялдуулан өсгөх зэрэг олон талын давуу талыг бүрдүүлэх юм.
Мөн бид салбарын аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс үзэсгэлэнгийн талбайн үнийг зах зээлийн хамгийн боломжит хувилбараар санал болгож байна.
- Стэндтэй талбай (Булангийн байршил): 80,000₮ / м.кв
- Задгай талбай: 40,000₮ / м.кв
Та өөрийн брэнд, бүтээгдэхүүний онцлогт тохирсон байршлыг түрүүлж сонгон, баталгаажуулах боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр гурван өдрийн турш дараах боломжуудыг бүрдүүллээ:
- Үнэ төлбөргүй семинар: Салбарын чиг хандлага, шинэ технологийн талаар мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, сонирхсон асуултдаа хариулт авах.
- B2B уулзалтууд: Бизнесийн байгууллагуудтай нүүр тулан уулзаж, харилцаа холбоогоо тэлэх, шинэ түншлэл, хамтын ажиллагаа эхлүүлэх нээлттэй.
Хэрэглэгч та, Засвар хийх эсвэл шинээр АОС барихаар төлөвлөж байгаа бол энэхүү экспог зорьж, шинэ төсөл, шийдлүүдтэй танилцан, материал тоног төхөөрөмжийг газар дээр нь захиалах эсвэл шууд худалдан авч бүх шийдлээ нэг дороос шийдээрэй.
Харин оролцогч байгууллагуудад, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол борлуулалтаа өсгөж, зорилтот хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.
Ерөнхий зохион байгуулагч:
БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагчид:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО
АМИНЫ ОРОН СУУЦНЫ ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ТӨВ
MONGOLIAN GREEN BUILDING COUNCIL
Бүртгүүлэх холбоос: forms.gle/CmRvAWH586AKoK4PA
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99907816
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
