Нэмэлт ажлын төсөвтэй Баянхошуу, Зүүнсалааны эцсийн буудлуудыг холбох авто замыг энэ онд ашиглалтад оруулна хэмээв
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш 3 километр авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ "Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь зургаан метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Өмнөх жилүүдэд 1.8 километр авто зам болон нэг талын явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Харин энэ онд үлдэгдэл 600 метр авто зам, хоёр талын явган хүний зам болон гэрэлтүүлгийг хийж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Алтай Рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
Энэхүү зам нь Баянхошууны эцсийн буудлыг Зүүнсалааны эцсийн буудалтай холбож иргэд аюулгүй, хурдан зорчих нөхцөл бүрдэнэ” хэмээв.
Тус замын санхүүжилтийг нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд нийт төсөвт өргийг хоёр тооцооллоор тусгаж, баталжээ.
Эндээс харвал Баянхошууны эцсийн буудлаас хойш 3 километр авто зам, гүүрийг барихад ₮4.8 тэрбумыг зарцуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

