Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
2016.12.27. Хэрэг шийдэгдсэн тул зургийг нууцлалгүй нийтлэв. /Гэрэл зургийг mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:06 2016/12/27

Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо уншиж, танилцууллаа.

Яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байна.

Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр болов.

Эдгээр гурван хүнийг онц хэрцгий харгис аргаар, шунахайн сэдэлтээр, захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн гэж үзсэн байна.

10:44 2016/12/27

Гэрэл зургийг mpa.mn

Шүүгчид 10:00 цагаас үргэлжлүүлэн зөвлөлдөж байна

Шүүгчид өнөөдөр 10:00 цагаас эхлэн үргэлжлүүлэн зөвлөлдөж байна. Өчигдөр 22:00 цаг хүртэл шүүгчид зөвлөлдөөд завсарласан. 

Уг нь 10:00 цагаас шийтгэх тогтоол уншина гэж байсан юм.

Шүүх бүрэлдэхүүний зөвлөгөөн хэзээ дуусаж, хэзээ хэвлэлийнхнийг оруулах нь тодорхойгүй байна.

09:47 2016/12/27

С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрхэн шийдсэн нь тун удахгүй тодорхой болно 

2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. Зурагт С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдож буй яллагдагчид болон харгалзагч нар. /ЖИЧ: Хэрэг шийдэгдээгүй байгаа тул зургийг бүдгэрүүлэв./ /Гэрэл зургийг mpa.mn/

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан өчигдөр орой шүүгдэгчид эцсийн үг хэлснээр завсарласан.

Хурал өнөөдөр 10:00 цагаас үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол унших юм байна.

Хаалттай шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд зөвхөн эхлэл, төгсгөлийг нь олон нийтэд хүргэдэг журам бий. Энэ дагуу шүүх хуралдааны төгсгөл буюу шүүгч шийтгэх тогтоол уншиж танилцуулах хэсгийг олон нийтэд нээлттэй хүргэх юм.

С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж үзсэн бол ямар ял шийтгэл оногдуулсан бэ гэдэг тун удахгүй тодорхой болох гэж байна.