Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хийгээгүй хэрэгт шалгагдаж байгаадаа хүү маань хямарч сэтгэл санаа нь хүнд байдаг"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр болж байгаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд сэжигтний ар гэрийнхнийг оруулаагүй. Тэд Цагдан хорих 461 ангийн гадаа хүлээж байна. 

Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж "Бид нарт өмнө нь шүүх хуралд оруулахгүй гэдгээ хэлээгүй. Өмгөөлөгчид ч гэсэн ар гэрийнхнийг нь оруулах байх гэж байсан. Гэтэл орж чадахгүй энд хүлээгээд байж байна.

Өнгөрсөн жилийн 8-р сарын 31-нд хүүг минь баривчлаад аваад явчихсан. Би сардаа нэг удаа 15 минутын хугацаатай хүүтэйгээ уулзаж байсан. Уулзаж байх үед хийгээгүй хэрэгт шалгагдаж байгаадаа хүү маань хямарч сэтгэл санаа нь хүнд байдаг. Одоо шүүх хуралд орж байгаа өмгөөлөгч нар юу болж байгааг хэлэх байх гээд хүлээгээд байж байна" гэв.

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Эхнэрийг маань ажилдаа явж байхад баривчилсан түүнээс хойш жил 4 сар болж байна. Эхнэрийг маань баривчлагдахад бага хүүхэд ой 4 сартай байсан. Эмэгтэй хүнийхээ хувьд ийм хэрэгт холбогдож шалгагдаж байгаад маш их хүнд байгаа. Манайхаас нэг өмгөөлөгч шүүх хуралд орсон байгаа" хэмээн ярилаа.

Эргэн сануулахад, энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан юм.