ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргалыг томилжээ
iKon.MN
Засгийн газрын томилгоо үргэлжилж, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулын оронд Адъяасүрэнгийн Даваажаргалыг томилжээ.
А.Даваажаргал нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд
- 2019 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга,
- 2021-2023 онд Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга,
- 2024 онд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ.
Харин өмнө нь ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулын тухайд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй бөгөөд
- 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,
- 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч,
- 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад
- 2024 оны долдугаар сард ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
