Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Б.Манлай
2023 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилсон байна. Тэрбээр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.

Хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж, уг томилгоог хийсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг хүлээлгэж өгчээ.

2022 онд Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.