ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/31-НД НИЙТЛЭГДСЭН
Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Энэ үеэр Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны төрийн нарийн бичгийн даргын томилгооны талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тус яамны төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилсон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард тэрбээр НДЕГ-ын даргын албан тушаалд томилогдож байсан удаатай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
