ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь НЭГ хувийн татвар төлөх боломжтой болно

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жилийн 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой үйлдвэрлэл эрхэлж байгаа аж, ахуйн нэгжүүдийг ААН-ийн орлогын албан татварыг нэг хувьтай болгохоор тусгасан.

Үүний дагуу өнөөдөр УИХ-д ААН-ын орлогын албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Хэрэв УИХ-аар батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэл эрхэлж байгаа 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол нэг хувийг татвар төлөх боломжтой болно.  Үүнд нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь хамрагдах боломжтой ажээ. Ингэснээр татварын орлого урьдчилсан тооцооллоор 30 орчим тэрбумаар буурах тооцоолол гарсан" гэлээ. 

Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй

  • хүнсний үйлдвэрлэл,
  • хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,
  • барилгын материалын үйлдвэрлэл,
  • газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.254] 2016/10/1
үйлчилгээ ороогүй байж 90 хувь хамрагдана гэж байхгүй. Тархи угаахаа боль
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.70] 2016/9/30
ingej salbaraar ni yalgavarlaha boli hulgaichuudaaaaa.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.83] 2016/9/30
Ингэж салбараар нь ялгаварлан гадуурхаж болохгүй ээ, хувцас оёдог хужаа компани 1% төлж байхад оюуны хөдөлмөр эрхэлдэг програм хангамжийн монгол компани 10%-ийн татвар төлөх нь байна шүү дээ
5 | 0 Хариулах