ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баасны мөрөөр Ганнибал жанжны аян дайны замыг нээх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

МЭӨ 218 онд эртний Ром руу Альпийн нурууг давж довтолсон Карфагений Ганнибал жанжны замыг тодруулахад баасны мөр тус болохоор байна.

Энэ долоо хоногт “Archaeometry journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалд олон зуун жилийн турш түүхчдийн дунд маргаантай байсан асуудлыг тодруулах боломжийн талаар дурджээ.

Ганнибал бол эртний Ромын хамгийн аюултай дайсанд тооцогдож байсан ба ойролцоогоор 30,000 цэрэг, 15,000 адуу, 37 заантайгаар өнөөгийн Франц-Италийн хилийн дагуух Альпийн нурууг давсан урт замаар аян дайн хийж байжээ.

Гэвч тэр МЭӨ 218-201 онд Карфаген-Ромын хооронд болсон Пунийн хоёрдугаар дайнд ялагдсан гэдэг. Карфаген бол өнөөдрийн Тунист оршиж байсан улс бөгөөд Газар дундын тэнгисийг хянахын төлөө Ромтой өрсөлдөж байв.

Түүхчид Ганнибалын аян дайны замын чиглэлийн тухай өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Харин Британий биологич Сэр Гэвин де Бир өмнөд чиглэлээр буюу Кол де ла Траверсетийн чиглэлээр 3,000 метр өндөр уул нурууг даван Италид хүрсэн гэдэг таамаглалыг 1960-аад оны үед дэвшүүлж байжээ.

Судлаачид яг энэ уулсын бүсэд олон мянган амьтны үлдээсэн ялгадасны үлдэгдэл илрүүлсэн байна. Хөрсөнд үлдсэн ялзмагийн 70 хувийг адууны хомоолд байдаг, хэдэн мянган жил орших чадвартай нян бүрдүүлж байжээ.

Энэ мэдээлэл нь судалгааны эхлэх цэг болж цааш нь зааны гэдсэнд байдаг туузан хорхойн өндөг, цэргүүдийн үлдээсэн эд зүйлс зэргийг хайхаар болсон байна.

 

Эх сурвалж: The Verge, BBC

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
БАТОТГОН ДУЛМАА [66.181.188.146] 2025/2/15
ХААДЫН ХААН ИХ ХААН ЧИНГИСИЙН БААТРУУД ЗЭВ СҮБЭЭДЭЙ НАР УУЛЫН БАЙЛДААН ХИЙСЭН НЬ ДУНДЖААР ДОЛООГООС ДЭЭШ МЯНГАН МЕТРИЙН ӨНДӨРТ ПАМИР БОЛОН ТЭНГЭР УУЛЫН ДАМНАЛДСАН ХЭСГЭЭР МОРЬ ЗЭВСЭГТЭЙГЭЭ БАЙЛДААН ХИЙН ДАВСАН НЬ НАРИЙВЧЛАН СУДЛААРАЙ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.32] 2016/4/8
Ганнибалын түүх сонирхолтой сургамжтай шүү Карфеганы Ганнибал Ромыг ялах л байсан Сенатын гишүүн Ханно гэх популист улстөрчөөс болж ялагдсан Ханно бол Монголын хувилбараар Галданбошигт хаан УИХ ын феншү Ганбаатар Шар Уянгаатай адилхан.Ханно Ганнибалын нөөц хүч ирүүлэх хүсэлтийг популист аргаар зогсоосон Ром Ганнибалыг ялсаны дараа Карфеганыг эзлэхээр ирэхэд популист Ханно хэлэлцээр хийж 50 жилийн хугацаатай дайны төлбөр төлөх болсон Өрөө төлсөн Карфеган улсыг Ром гэрээгээ зөрчиж газрын хөрснөөс арчсан түүхтэй Сенатын гишүүн Ханногийн популист балгийг Карфеган улс сөнөсөн
9 | 1 Хариулах
Зочин [59.153.113.47] 2016/4/10
харин ч галдан бол ганибалтай адилхан халх руу довтоллоод ар талаасаа цэвээнравданаас болж таслагдаад ганцаардаж ялагдсан жинхэнэ эх оронч үгүй яахав мэдээж жоохон амбиц байсан болохоор дайн хийсэн байх(бараг л дайн хийхээс аргагүй байдалд орсон)дээрх бичсэн нөхөр бол баруун монголчуудад дургүй үндэс угсаагаар жоохон ялгачихдаг нөхөр байх шиг байна яахав ганц хоёр баримтат кино үзээд түүгээрээ сэтгээд өнгөц дүгнээд л тэрнээс биш нэг их юм уншиж мэдсэн хүн лав биш
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/8
Анх энэ түүхийн талаар багшаасаа сонсоход их сонирхолтой санагдаж байсан. Хэн ч төсөөлөөгүй байсан замыг сонгоод Ромын зүрх рүү гэнэт довтлоод ороод ирсэн. Тэгээд тэр халуун орны амьтдыг яаж тэр мөнх цастай нурууг давуулсан. Асар их хүмүүс, амьтад үхсэн энэ тэр гээд л их гоё байж билээ.
2 | 0 Хариулах
Зочин [182.160.0.244] 2016/4/8
Манайхан хилийн цаадах алдаглсан газартаа судалгаа хийдэг юмуу
0 | 0 Хариулах
Зочин [153.151.254.17] 2016/4/8
Ийм гоё түүхийн мэдээлэл оруулж байвал сонирхолтой юм байна шүү
7 | 0 Хариулах
БАТОТГОН ДУЛМАА [66.181.188.146] 2025/2/15
Баярлалаа
0 | 0 Хариулах