Сар бүр тогтмол тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулздаг УИХ-н гишүүн С.Ганбаатар Дархан-Уул аймагтаа энэ өдрүүдэд ажиллаж 15 баг, 1,2,3 -р багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал бодлыг нь авч өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлынхаа тайлан тавилаа.
Дархан-Уул аймагт өнгөрсөн 4 жилд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 60 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгджээ. Дархан-Уул аймгийн Эмнэлэг ЭМ-ын салбарт 3,4 тэрбум төгрөгний парк шинэчлэл, 5 түргэний тэрэг их засварын ажил хийгджээ.
УИХ-н гишүүн С.Ганбаатарын Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, ЭМДаатгалын тухай хууль, Компаны тухай хууль болон 11 хуулийг санаачилж батлуулсанд Дарханчууд баяртай байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.
Одоо ашигт малтмал, бэлчээр, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж зэрэг хуулийн төслүүд өргөн барихад бэлэн болгоод байна. Тэрээр сарын турш тойрогтоо ажиллах юм байна.
Дарханчууд түүнийг дарханаас гаралтай ХҮН намд орж Даргаар ажиллаж байгаад талархан ард иргэдийнхээ төлөө улам хүчтэй их зүйл хийж ажиллахыг захиж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!