Удирдагч нар гадаад орнуудад айлчлахдаа тухайн улсын ард иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг.
Мөн гэрээ байгуулж, уулзан ярилцаж, тууз хайчилж байгаа нь хэвлэл мэдээллээр хамгийн их дамжуулагддаг. Тэгвэл Лондон хотын дарга Борис Жонсон дөрвөн өдрийг Токиод өнгөрөөхдөө үүнээс арай өөрөөр хүмүүсийн анхаарлыг татжээ.
Түүний ажлын хөтөлбөрт 2019 оны Рэгбигийн дэлхийн цомыг Японд зохион байгуулах асуудлаар ярилцах ажил багтаж байв. Борис энэ удаа Рэгбиг Япончуудад өөрийн биеэр сурталчилсан байна.
Тэр арван жилийн хүүхдүүдтэй гудамжны Рэгби тоглож үзүүлжээ.
Харин түүнийг довтолгоог 10 настай Япон хүү зогсоож чадсан байна.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!