Уншиж байна ...

М.Анхцэцэг ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 14
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

00:22 2024/12/14

Бахрейны Манама хотод энэ сарын 6-наас 15-ныг дуустал хүндийн өргөлтийн ДАШТ болж байгаа билээ.

Энэ тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж байна. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөв.

Манай тамирчин ''Б" хэсэгт гүйцэтгэлээ хийсэн. Тэрбээр огцом өргөлтөд гурав дахь оролдлогоороо 116 кг, түлхэлттэйд эхний оролдлогоороо 137 кг-ыг амжилттай бичүүлснээр нийлбэр дүнгээр 253 кг болж, хэсгээ тэргүүлсэн.

Тэгвэл "А" хэсгийн тамирчдаас БНХАУ-ын Лиа Гу Фан огцом өргөлтөөр бүх захиалгаа амжилттай гүйцэтгэснээр алтан медаль хүртлээ. Нанхиад бүсгүй гурав дахь оролдлогоор 123 кг гүйцэтгэсэн бол Мөнгөн медалийг манай тамирчин М.Анхцэцэг, хүрлийг Хойд Солонгосын Ким Кён Рён гурав дахь оролдлогоор 114 кг амжилттай өргөжээ.

Тэмцээний нийлбэр дүн тун удахгүй гарна.