Парламентын гишүүд өнөөдөр шинэ жилээ тэмдэглэх гэж байна.
Байгууллага бүр жилийн эцэст ололт амжилтаа дүгнэн, тухайн оны шилдгүүдээ тодруулдаг. Төрийн эрх барих дээд байгууллага болох парламент ч энэ жишгийг дагаж шинэ жил тэмдэглэдэг.
Харин УИХ-ын гишүүд шинэ жил тэмдэглэхийг сургалт явуулах гэж нэрлэдэг ажээ.
Учир нь өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "17:00 цагаас гишүүдийн сургалттай. Цагтаа очихыг хүсье" хэмээн шинэ жилийн цэнгүүний зарыг гишүүдэд дуулгав.
УИХ-ын гишүүдийн шинэ жил Их тэнгэр дэх цогцолборт болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!