Уншиж байна ...

Балтийн тэнгисийн орнууд Европын эх газрын эрчим хүчний сүлжээнд холбогдоход бэлэн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу ирэх Бямба гарагт Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва улсууд Орос, Беларусь, Оросын эх газраас таслагдсан Калининград мужуудыг холбодог IPS/UPS эрчим хүч түгээх сүлжээнээс салахаар болжээ.

Маргааш нь эдгээр улсууд Европын эх газрын эрчим хүчний нэгдсэн сүлжээ UCTE-д холбогдох юм байна.

“Baltic Synchro” гэж нэрлэгдэж буй энэ шилжилт нь Балтийн тэнгисийн гурван улсын хувьд 1990-ээд онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа эхэлсэн тусгаар тогтнох үйл явцын сүүлчийн шат болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл эдгээр улсууд эрчим хүчний хувьд Оросоос хамааралгүй болж байна.

“Baltic Synchro” шилжилтийг анх 2025 оны сүүлээр дуусгах төлөвлөгөөтэй байсан ч Украины дайн үйл явцыг түргэсгэж, 11 сарын өмнө дуусгаж байгаа юм.

Балтийн улсууд анх 2007 онд Европын нэгдсэн сүлжээнд нэгдэх сонирхлоо илэрхийлж, 2018 онд албан ёсоор хүсэлтээ гаргаж байжээ.

Өнгөрсөн хугацаанд гурван улс өөрсдийн дотоод сүлжээг Европын стандартад нийцүүлэх бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байна.

Үүнд нийтдээ 1.6 тэрбум евро зарцуулсны 75 хувийг Европын Холбооны төсвөөс гаргажээ.

UCTE эрчим хүчний түгээх сүлжээ нь баруун талдаа Португал, зүүн талдаа Украин, Турк улсуудыг хамардаг.

Норвеги, Швед, Финланд Исланд улсууд “Nordic Grid” гэгддэг тусдаа түгээх сүлжээтэй байдаг бол Их Британи, Ирланд улсууд мөн тус тусын бие даасан түгээх сүлжээтэй байдаг юм.

зураг
 

 

Эх сурвалж: Radio Free Europe