ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр Хороолол Хөгжлийн Намын дарга Б.Батсүхийг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилов

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 2 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоо дахин нэгээр нэмэгджээ. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъянг Монгол Ардын Нам хариуцсан зөвлөхөөр томилсон.

Үүнээс гадна Гэр Хорооллын Хөгжлийн Намын дарга Б.Батсүхийг Орон сууцжуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 

Гэр Хорооллын Хөгжлийн Нам нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 30-д бүртгэгдсэн байдаг. 

Монгол Улсын Засгийн газрын албан ёсны сайтад Ерөнхий сайд одоогоор найман зөвлөхтэй гэдэг мэдээлэл байна. Шинэ томилгоо хийснээр зөвлөхийн тоо 10 болох аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг