ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Трамвай төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлтүүд оруулах зохицуулалттай"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг дөрөвдүгээр сард багтаан зарлаж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг, зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм байна. Эхний ээлжид нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих аж.

Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр очиж ажиллах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Трамвай төслийн эхний шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Трамвайны шугамын нийт урт нь 15 километр үргэлжилнэ. Архивын Ерөнхий Газрын урд талд трамвай явах эхлэл цэг байх юм. Эндээс авто замын голын ногоон байгууламжийн хэсгээр трамвайг явуулахдаа одоо байгаа авто замын эгнээг хязгаарлахгүйгээр шугамыг барихаар төлөвлөсөн. Нисэхийн уулзварыг олон түвшний болгоно. Эхний шугамын ТЭЗҮ боловсруулах ажил 50 орчим хувьтай байгаа, дууссаны дараа олон улсын нээлттэй тендерийг зарлана. Трамвай төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлтүүд оруулах зохицуулалттай.

Төслийн нэгдүгээр шугамын тендерийг дөрөвдүгээр сард багтаан зарлаж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг, зуны улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Трамвайны хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбай-Зунжин чиглэлд төлөвлөгдсөн байгаа. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” гэв.

Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцдог. Нийслэлийн зүгээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгээд байгаа юм. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж танилцуулсан юм.

Түүний мэдээлснээр трамвайны нэгдүгээр шугамыг 120 мянгатын уулзвар буюу Тэмээтэй хөшөөнөөс хойш гаргахад хүндрэлтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.211] 2025/2/6
гүүр бат бөх байх шаардлагатай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.211] 2025/2/6
guur bat bokh baikh shaardlagatai
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/5
уулзваруудаа давхар болгоо. хямд хурдан ашигтай:
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/5
ТЭЗҮ-ГЭЭ ХИЙЧЭЭД АХДАА ҮЗҮҮЛЭЭРЭЙ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.113] 2025/2/5
тэнд чинь Олон улсын цэцэрлэгт хүрээлэн барина гээ биздээ хашааа татцан
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.249] 2025/2/5
Тэр чинь бүүр наана. Их үйлсийн эрэлд гэж компани авчихсан байна лээ газрыг нь. Барилга л барина даа. Харж л байгаарай
1 | 0 Хариулах
Зочин [124.158.122.242] 2025/2/5
oo za za, ter 13iin uulzwariin gazriig tsetserleg barina gej awchihaad ulaamtsain oron suuts barisan baina lee.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.37] 2025/2/5
Наад трамвай чинь түгжрэлийг бууруулахгүй харин ч ихэсгэнэ. Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 0 болно. Эртхэн больсон нь дээр шүү.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.223] 2025/2/5
Ногоон байгууламжаа сүйтгэх нь дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.249] 2025/2/5
Нисэхийн тойргоо бүрэн гүйцэд янзалчаад онхолдоочэээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/5
УБ хотын хүн амыг буцаагаад 1 саяаас доош болгох цогц ухаалаг арга хэмжээ аваачээ. Аймгийн төвүүдээ хөгжүүл, шинэ нийслэлээ байгуул, аж үйлдвэрийн шинэ хотуудыг Сайншанд, Хөшигт, Ханбогдод байгуул.
3 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.65] 2025/2/5
МАН байгаа цагт энэ хятадын өндөр өртөгтэй төсөл гэнүү юу гэнэ юмнууд зүгээр л хулгай болоол дуусна. 28 онд тэрнээс ч болоод гацсан энэнээс болоод гацсан гээд мөнгө нь ч байхгүй транбай метро ч байхгүй сууж байна
3 | 0 Хариулах
Тэмээтэй хөшөө [112.72.8.174] 2025/2/5
Тэмээтэй хөшөө хүртэл байхад болно доо, цаашаа бол алхаад л хотын төв орчихно. Тэмээтэй хөшөөнөөс цааш гарц хайгаад төсөл олон жил хэрэгжихгүй болчих вий гэж санаа зовох л юм даа
1 | 3 Хариулах
Zochin [202.126.89.109] 2025/2/5
Аль үеийн хотын дарга агаарын юм ярьж хэрнийхээ тэзү гэж нэлээдгүй хөрөнгөжөөд буудаг юм биш үү дээ. Дүүжин тээвэртэй болсны хэдэн жилийн ой болж байгаа билээ?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/5
2028 онд цахилгаан станц ч байхгүй метро трамбай ч байхгүй АН руу буруугаа чихсэн хэдэн цөөврүүд зогсож байх болно
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Уб-+аас хамаагүй том буюу хүн ам их хотод хотын төв гэхэд гудамж талбай нь өргөн чөлөөтэй зайтай, хүн амын нягтаршил бас бага. Хотын төв гэхэд сэлүүхэн ! ажлын бус цаг бол машины түгржээгүй. Ойрхон автобусны буудлаасаа нисэх явах автобус олоод суучихаж болдог байдаг ! Төрийн алба нь гэсэн сандал ширээгээ хуучиртал нь ашигладаг харагдсан. Хамгийн ядуу тавилгыг төрийн албаны байшинд л харсан. Төсвийн мөнгө шаардлагагүй үрдэггүй л гэсэн үг.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
600 мянган хүнтэй хотод метрон сүлжээ, богино зайн галт тэрэгний сүлжээ (бараг метро шиг буудал бүр дээр зогсоно. гэхдээ мөтрогоор холбоогүй газрууд?г холбодог, метрон сүлжээн дээр чухал цэгт дамжихаар холбодог) , автобусны сүлжээ, хот хоорондын буюу жинхэнэ галт тэрэгний сүлжээтэй байдаг. Нэмээд оюутан их кампуст эсвэл хүн их онгоцны буудал дээр дүүжин буюу жолоочгүй тээвэртэй. Дүүжин тээвэр нь эдний ярьдаг цанын бааз дээр байдаг олсон кабалийн тээвэр биш. Өөр. Хөл бөмбөгийн тэмцээн болбол үнэгүй автобус буудал бүрээс явна.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
нэмээд мэдээж машин замын сүлжээ, хурдны замд холбогсон. тэнгэрт нь хааяа Зэппэллин нисдэг !
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Нэмээд хот хоорондын автобусны сүлжээнд холбогдсон. Буудал нь төв вокзал эсвэл том хотод бол гол метрон болон автобусны сүлжээн төв хэсэгт буусан хүмүүс хаашаа л бол хаашаа явах боломжтой газарт байршдаг. Энэ бол галт тэрэг онгоцоор явснаас хямд боломж байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Хаана тийм зохицуулалт байна ?
0 | 0 Хариулах
зочин [202.126.93.21] 2025/2/5
Ер нь нийтийн тээвэрт шинэ санаа ялангуяа их даацын нэг дор олон хүн тээвэрлэх тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх шаардлагатай байгаа хийх л зөв өөр ямарч арга алга түгжрээд нам зогсох уу трамвайдаа суугаад явах уу
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Уг нь метро хийх зам л даа. Трамвэй чинь 100 жилийн өмнөх нийтийн тээврийн хэрэгсэл. Орчин үед бид мөтрон дотор зогсож байхад хананд нь МЕТРО 100 жилийн өмнө ийм байсан гээд Трамвайн түүхэн зураг хар цагаанаар байдаг ! Бодоод үз дээ. Трамвай хийх гээд байгаа зам нь уг нь яг метрон шугам явах ёстой зай !
2 | 0 Хариулах
йыб [180.149.80.134, 147.161.192.122] 2025/2/5
Яаагаад тарамбай тарамбай гээд дайраад байгааг нь ойлгохгүй байна. Тусдаа эгнээ хийх зай байгаа бол тэрийгээ асфалт аар хучаад тусгай замын автобус л явуулчих л да. Маш хямдхан, маш хурдан шд тарамбай авч төмөр зам тавьж байснаас. Тусгай зам нь хаалт хашилттай, машин орохгүй. 3 мин тутам цагийн зүү шиг автобус явж болно. Ямар түгжрээд зогсох биш. Уулзвар дээр бол тарамбай нь ялгаагүй гэрэл дохио хүлээнэ гэж байна. Тусгай замын автобуснаас юугаараа давуу юм бүү мэд.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Замаа өргөсгөх гэхээр замбараагүй газар олгоод хамаагүй шахаад барьчихсан. Замын эргэн тойрноо анхнаасаа нөөцлөх ёстой байсан.
0 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/5
НААД ТАРАМБАЙГ ЧИНЬ БАРИХ ГЭЭД БААХАН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА.
0 | 0 Хариулах
зочин [202.126.93.21] 2025/2/5
500 к ээс дээш хүнтэй хотод автобус нийтийн тээвэрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог юм.Их даацын буюу олон хүн нэг зэрэг тээвэрлэх тээврийн хэрэгсэлүүд болох трамвай метро ашиглах шаардлагатай болдог гэтэл 1990 оноос хойш Улаанбаатарт хүн ам 3 дахин өссөн бүгд машинтай болсон нийтийн тээвэрт ямарч өөрчлөлт хийгдсэнгүй түгжрэл маш их болж ажил амьдралаараа хохирч байна .Одоо л зөв шийдвэр гаргаж байна шүү дээ дэмжинэ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.72] 2025/2/5
Метро нь худ болонгуут үнэ нь хэд байхав ч гэх шиг их л сандарч бгаан юм шиг үнэнд гүйцэгдэнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.85] 2025/2/5
Ясны сийрэгжилт ярьж хэлд орсон нэг гишүүн, бас төрийн ордон тойрсон хэдэн пентхаусын эздийн хэрүүл... 7-хон жилийн дотор 779 хүн угаартаж үхсэн гээд байна шт. Ядаж энийг яриач ээ. Халх голын дайнд 990 цэрэг амиа алдсан гэдэг биз дээ. Үхсэн хүний тоо нь бараг дүйлээ, удахгүй давлаа шт ээ. Өвлийн 3-4 сар өдөр бүр 2 хүн уушги руугаа хорт хийгээр "буудуулж үхээд” байна гэсэн үг штэ. 7 биш, 779, энэ тоог хар лдаа. Углааштай хүүхнийг улсаараа өрөвдөж, уянгалаа биз дээ. Угаартаж үхсэн 779 хүнийг яах юм бэ. Тэд нар хэний хийсэн, юуг түлээд үхэцгээсэн юм бэ, бүгд мэдэж байгаа биз дээ. Ер нь ярихаас, ямар ч ид шидгүй "Буян Жагаа” мэтийн оронд Японд найр хэсэж яваа Сумъяа нтрийгээ дуудаж авчраад юу хийснийг нь яриулаачээ. Төрсөн дүү нь сая тараах гэж байгаад больсон "нүүдэлчин" зуухыг зах зээлд анх гаргасан "автор" нь биз дээ. ТТТ-ийг байгуулагдсан цагаас нь ТУЗ-ийн даргаар нь ажилласан, төрсөн ах дүү, амраг садан нь бүгд гадаадад гарчихсан Ж.Батбаясгалангаа яриулаач.
2 | 0 Хариулах
Батбаясгалангийн [202.126.90.85] 2025/2/5
Найз нь шахмал түлшний шуудайгаар хөлжөө биз дээ. Байгаль орчны экс сайд Оюунхорол барьцалдуулагч нийлүүлж хэр баяжсанаа ярихгүй юм уу. Мэтчилэн, 779 хүний "амиар баяжсан” эрх мэдэлтнүүдээ энэ сонсголоор "шүүх"-гүй байсан юм уу. 779 гэдэг дайныхтай дүйх тоо яригдаж байхад экс хотын дарга, Онцгой байдлын сайд гуай хаа байсан наадам, эрлийз, хурлийз морины хурал хийгээд сууж байхаа боль. Өөрт чинь хамгийн их хамаатай сэдвийг ярьж байхад ядаж чимээгүй суу.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2025/2/5
Хүн тэрэг эсвэл үхэр тэрэг замын хөдөлгөөнд оруулаачээ тог түлш хэрэглэхгүй
1 | 0 Хариулах
зочин [202.126.93.21] 2025/2/5
Уг нь зөв санаа түгжрэлгүй явдаг бол машинаа орхиод трамвайд сууна харин 19 хороололоос Сүхбаатарын талбай хүртэл түгжрэлгүй явах тал дээр ухаалаг шийдэл хэрэгтэй Энх тайвайны гүүрээр гарах уу эсвэл гүүрэн доогуулщр гарах уу
2 | 0 Хариулах
Тэмээтэй хөшөө [112.72.8.174] 2025/2/5
Талбай хүртэл алхчихна өө гүйцээ....
0 | 0 Хариулах
УБ иргэн Ман, АН д санал өгдөггүй хүн [202.70.43.104] 2025/2/5
Зөв зөв. Юу ч хийхгүй худлаа поп байсан 1 бөх Самарсайхан гм гаруудаас болж хичнээн хугацаа алдав. Ням баатар т нэг их дуртай биш МАН, АН д саналаа өгдөгггүй жир иргэн.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.72] 2025/2/5
Баахаг өр шаагаад үүнийгээ дийлэх болов уу. Хуримтлуулж байгаад бүгдийн нэг дор шаадаг гэж хэн хэлсэн юм бол. Сөрөг талын энгийн хүмүүс л үүрнэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/5
uhralt hiideg malnuud baih yuma tramvai chin odoo hocrogdson tugjrel ulam ihesdeg hurdan metrogoo l bari
1 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2025/2/5
баахан л юм хийнэ гээд байдаг, гараас нь гарсан нэг ч юм алга
7 | 0 Хариулах
Зочин [66.181.181.135] 2025/2/5
Яг яг. Бас Монголд замын хөвөлгөөний дүрэм гэж бас байдымууу?
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.90] 2025/2/5
Ояа, мояа нар сандралдаад эхэлсэн үү? Хөгжлийн түүчээ нар, Монголд хэрэгтэй болгоныг гацаах гэж үздэг, гадны хөлсний хоролмаа нар🤔
1 | 1 Хариулах
Хотын иргэн [202.131.225.197] 2025/2/5
Авто замаа өргөтгөх боломжгүй болчихсон байж трамвайн зам яаж тавих гээд байгаа юм бол? Трамвайн замыг чинь агаараар биш газар доогуур биш газрын гадарга дээр байгуулна биз дээ?УБ хотын машиныхаа тоог цөөлөх л юм байх даа? Арай л дэврүүн төлөвлөгөө юу? 1 шинээр сонгогдсон гээд хүүхэн хачин хачин юм яриад байсан худал байх гэж бодож байсан хэрэгжүүлнэ гэнэ үү ккк
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/5
Яармагаас СБ талбай хүртэлх зам нэг талдаа голдуу 2 эгнээтэй байдаг. Нэг эгнээ нь трамвай болох юм бол машинууд бүр аймаар шахалдаад явахаа байх юм байна даа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2025/2/5
Хотын төвөөр трамбай явах боломжгүйээ гэр хороололдоо эхний ээлжинд тавиад үз
1 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/2/5
Бууж суухад л хүндрэлтэй юм болох нь дээ. Зам дээгүүрээ мал шиг бэлчицгээх юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.213] 2025/2/5
ТРАМ НЫХАА ЗАМЫГ ӨНДӨРДҮҮ ХАШЛАГААР ХАШИХАД Л БОЛОО. ЭРГҮҮ ООРК ИРГЭД НЬ МАШИНТАЙГАА ДАВЖ ОРЖ ИРЭХГҮЙ, ООРК ЯВГАН ЗОРЧИГИД ДАВЖ ГАРАХГҮЙ АМАР
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.200] 2025/2/5
Манайх шиг замбараагүй хотод трамвай тохиромжгүй. Харин тулгуурт баганан тээвэр гээд байсан нь боломжийн хувилбар байсан юм. Даан ч хотйн удирдлага судалгаа маш муу хийж, том компаниудын лоббид их автаж байх шиг байна
1 | 0 Хариулах
Uran [202.131.229.146] 2025/2/5
1 ymaa oilgtoihon hiildee
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.231] 2025/2/5
Хэрэв үнэн бол сайхан л байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.85] 2025/2/5
Ёстой
2 | 1 Хариулах