Уншиж байна ...

Инчоны нисэх буудал өнгөрсөн онд зорчигчдоос 10 гаруй тонн кимчи хурааснаа буяны үйлсэд хандивлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх буудал өнгөрсөн онд зорчигчдын гар тээшнээс 10.7 тонн кимчи хурааснаа буяны байгууллагуудад хандивлажээ.

Ижил хугацаанд 10.5 тонн “гочужан” (улаан чинжүүний нухаш) болон шар буурцгийн сүмс, 30.8 тонн будаа, жимс зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнийг хурааснаа оны сүүлээр буяны байгууллагуудад хандивласныг өчигдөр бас мэдээлсэн байна.

Кимчи, гочужан зэрэг нь шингэн хүнсний төрөлд багтдаг тул гар тээшинд авч орохдоо 100 мл хүртэл багтаамжтай саванд  тусгайлан авч явах журамтай байдаг. Харин ачаанд өгөх тээшинд ямар нэг хязгаар байдаггүй юм байна.

Энэ журмыг зөрчсөн зорчигчдоос хураасан хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар өнгөрсөн оны статистик мэдээг Инчоны олон улсын нисэх буудал нийтэд танилцуулжээ.

Хоол хүнснээс гадна хутга, зөөврийн зай хураагуур, шүдний оо зэрэг 1.83 сая ширхэг эд зүйлийг зорчигчдоос хураасныг бас буяны байгууллагуудад хандивласан байна.

 

Эх сурвалж: Korea Times