Суррон бол мотоциклын нэг төрөл учир тодорхой шаардлагуудыг хангасан иргэд унах ашиглана гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
Тодруулбал
Өмнө нь сурроныг хэн, хэрхэн унаж ашиглах талаар ямар нэг тодорхой зохицуулалт байгаагүй юм. "Цахилгаан дугуй" хэмээн үзэх хандлагатай дийлэнх байснаас насанд хүрээгүй хүүхдүүд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох, осолд өртөх нь ч нэлээд гарч байв. Тухайлбал Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэлд 2020 онд 48 иргэн тусламж үйлчилгээ авсан бол 2023 онд 273 болж өссөн байна.
Харин 2024 оны эхний долоон байдлаар 178 иргэн тусламж үйлчилгээ аваад байжээ. Нийт эмчилгээ авсан иргэдийн 80 орчим хувь нь дээрх төрлийн төхөөрөмжөөс унаж, гэмтсэн бол автомашинтай мөргөлдсөн, явган зорчигч мөргүүлж гэмтсэн тохиолдол нэлээд хувийг эзэлсэн байв.
Насны ангиллын хувьд 10-18 насны хүүхэд 60 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт гэмтлийн 18 хувийг тархи, 26 хувийг тохой, шуу, 18 хувийг өвдөг, шилбэний гэмтэл эзэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!