ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оноос хойш цахилгаан дугуй, суррон зэргийн импорт болон ослын тоо тасралтгүй өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 28
IKON.MN

Сурронтой холбоотой албаны эх сурвалжуудаас гаргасан зарим тоо баримт болон санал зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Монгол Улсад 2021 оноос 2024 оны 8-р сарын 15-ны өдрийн хооронд нийт 8,637 ширхэг цахилгаан дугуй, суррон импортолсон гэх мэдээлэл байгаа бөгөөд ямар үйлдвэрийн болон хүчин чадал, техникийн үзүүлэлттэй гэдэг талаар судалгаа, мэдээлэл байхгүй талаар өмнө нь ХЭҮК-оос мэдээлсэн. 

Уг өсөлтийг дагаад хоёр дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осолд орсон нийт хүний тоо болон осолд өртсөн 0-18 насны хүүхэд, жолоодож явах үедээ зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо 2021 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна.

Энэ жилийн долдугаар сарын 31-ний байдлаар гэхэд л өмнөх жилүүдийн тоог давсан тооны хүүхэд хоёр дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осолд өртжээ. 

"Суррон, скүүтер зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 60 хувийг 10-18 насны хүүхэд эзэлж байна" 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэлд 2020 онд 48 иргэн тусламж үйлчилгээ авсан бол 2023 онд 273 болж өссөн байна. Энэ оны байдлаар 178 иргэн тусламж үйлчилгээ аваад байгаа аж. 

Нийт эмчилгээ авсан иргэдийн 80 орчим хувь нь дээрх төрлийн төхөөрөмжөөс унаж, гэмтсэн бол автомашинтай мөргөлдсөн, явган зорчигч мөргүүлж гэмтсэн тохиолдол цөөнгүй хувийг эзэлж байна. 

Насны ангиллын хувьд 10-18 насны хүүхэд 60 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт гэмтлийн 18 хувийг тархи, 26 хувийг тохой, шуу, 18 хувийг өвдөг, шилбэний гэмтэл эзэлж байна гэжээ.

ТЦА: Сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн

ХЭҮК-оос эрх бүхий төрийн байгууллагуудтай хийсэн уулзалтын үеэр Тээврийн цагдаагийн албанаас "Сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн. Дээд хурд нь 120 км/цаг. Харин цахилгаан скүүтер нь 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс орнууд замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон" гэжээ. 

НЗДТГ: Зориулалтын талбайг нь гаргаж өгөх тооцоо судалгааг хийж байна

Нийслэлийн Засаг Даргын орлогч Л.Хосбаяр 18 нас хүрээгүй бол суррон унахыг хориглох хуулийн өөрчлөлтийн санал хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэх үеэрээ нийслэлийн зүгээс зориулалтын талбайг нь гаргаж өгөх тооцоо судалгааг хийж байна хэмээн хэлээд байгаа юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Албаны байгууллагуудаас ямар санал гаргав? 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар: Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зохицуулалт хийхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Зам тээврийн сайдад хуулийн өөрчлөлтийн санал хүргүүлсэн. 
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв: Дэлхийн зарим улс орны жишгээр 18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргасан. 
Тээврийн Цагдаагийн Алба: Цахилгаан скүүтер болон сурроныг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахын тулд бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгох, түрээслэгч байгууллагуудад зөвшөөрөл олгох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах, цахим бүртгэл нэвтрүүлэх, замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадлыг хүүхдүүдэд бага наснаас нь олгох, сургалт, нөлөөллийн ажлыг эрчимтэй өрнүүлэх, явган хүн болон унадаг дугуйн замыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв: Осолд ихэвчлэн бага насны хүүхэд өртөж байгаа учир энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцах мэдлэг, мэдээллийг иргэдэд олгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. 
Жолоочийн мэргэжлийн зөвлөл: Жолооны мэргэшсэн багш нараар Ерөнхий боловсролын сургуулийн сургагчдад замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх сургалтыг сургалт оруулснаар бага наснаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ухамсарладаг болно. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.181.20] 2024/8/29
Монголчуудын эрх чөлөөний хязгаар ханлаа Одоо эргээд нэг хүний мэдэлд орох хэрэгтэй бн!!! Монгол түмэн арай тэндүү тэнэгтэж бн!!! Гадаад захиалгаар МАН-АН-Н мафиууд хийж буй устгалт!!!
0 | 0 Хариулах
💩 [66.181.187.14] 2024/8/28
126 hujaanuud l oruulj bgaashdee,tsalingaaraa amidardag hun iim yum avaj diilehgui 10-20 saya
0 | 0 Хариулах
Иргэн [103.71.100.45] 2024/8/28
Энэ заваан сурроныг орж ирэхийг шууд хориглох хэрэгтэй хэдэн хүн үхэж тахир дутуу болов ахиж бүү оруулж ир хөдөлгөөнд оруулахын хоригло
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.147] 2024/8/28
МАНын нэг орк нь скүүтертэй учраас наадханд чинь анхаарлаа юу. Бас нөгөө залуус нь өөрийнхөө эрх чөлөөг бодно уу гэхээс бусдыг эрх чөлөө, бусдыг бодох ухамсар байлаа юу.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.99] 2024/8/28
Машин, мотоцикл, мопед жолоодох эрхийг 21 наснаас олгодог болмоор байна. Дугаарын хязгаарлалтаас болоод айл бүр хоёр машинтай болсон. Зогсоолд тавиад үлдээсэн нэг машиныг дөнгөж 18 хүрсэн хүүхдүүд найз нөхөдтэйгөө унаж хотоор тэнээд байна. Насны хязгаарыг нэмбэл түгжрэл нэлээд багасна шүү. Наад сурроныхаа асуудлыг хэлэлцүүлбэл нэгмөсөн ингээд шийдээд өгөөсэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.163] 2024/8/28
Скүүтер, цах дугуй гэгч цул төмөрт дайруулвал өрөөл татанхай болж хохироол үлдэх нь дээ. Чив чимээгүй шуурч ирээд дайрчлаа л гэж дуулдахын. Шууд хориглох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.188] 2024/8/28
yavj bgaa unaj bgaa hundee asuudaltai nasand hureegui huuhduud huur bayar bolood 2-roo yamar duu uguh bolomjgui genet genet garch ireed
0 | 0 Хариулах
zochin [202.131.251.130] 2024/8/28
Сүүлийн 3 жилд өөрөө унаж яваад гэмтсэн нь 583, гэмтээсэн нь 3782 хүн. Мөрөөрөө явж байсан 3782 хүнийг гэмтээсэн байна!!!Явган хүний замаар явуулахыг бүрмөсөн хоригловол таарна. Машинтай мөргөлдвөл өөрөө хариуцна биз!
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/8/28
Юунд нь бахархаад байгаа ппизздаа вэ. Тэжээж чадахгүй олон хүүхэд гаргачихаад лаллар чинь. Наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж хүүхэд зовоосон пиззда вэ. Сургуульд хүүхдүүдээ явуулаач пиззда минь. Хоол унд муу хүйтэн гэрт дорд амьдаруулж байгаа ээжтэй нь хариуцлага тооцох ёстой муу лалларт.Шөнийн бие жаргалын төлөө хүүхдүүд хохьроод үнэн пизздаа юм аа. Eguur.mn байгаа ороод унш
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/8/28
Тэгш сондгойгоор нь ялгаач ппиззда минь. 3 машинтай би гудамжаар чөлөөтөй явая ллаларрууд аа
0 | 1 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/8/28
Тоо бодож үзцгээе. 2022 онд 100/1065*17=1.5% оролд орсон ~~~~ 2023 онд 100/4625*70=1.5% осолд орсон. ~~~~ 2024онд 100/7116*119=1.6% нь осолд өртсөн гэсэн дуудлага байна. Тэгээд эндээс дүгнэхэд тийм их тасралтгүй өсөөд байгаа юм алга. Олон тоон дунд мэдээс ослын тохиолдол өсөх нь тод шүү дээ.
1 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.181.198] 2024/8/28
2024 ДУУСААГҮЙ БАЙГАА ШҮҮ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.66] 2024/8/28
Явган замаар явахыг нь болиулах
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.181.198] 2024/8/28
ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВУУЛАХЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЗАМ ДЭЭР ӨӨРСДӨӨ ДАЙРУУЛВАЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ГЭВЭЛ ЯВЦГАА.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.207] 2024/8/28
Эрээнд цэнэглэдэг батарейтэй , эсвэл шатахуунаар ажилладаг, урт , богино суудал , өргөн , том , жижиг дугуйтай гээд янз бүрийн загварууд нь 3 500 юаниас эхлээд овоолгоостой байнаа. каргоны зардал 100 юань. 7 хоногт УБ т ирнээ .
1 | 1 Хариулах
зочин зочинзочинзочинзочин [66.181.178.92] 2024/8/28
явган хүний замаар явуулж болохгүй.явган хүмүүс дайруулж гэмтэх их байна.явган замаар явж байсан хүн гэмтэж хохирч байна.аюулгүй байдлаа хнгаад машин замаар яваг.
0 | 0 Хариулах