Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Стеф Көрри 4,000 гурвын шидэлт гүйцэтгэсэн NBA-гийн анхны тоглогч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Голден Стэйт Уорриорс" багийн лидер Стеф Көрри "Сакраменто Кингс"-ийн эсрэг 11 оноо авахдаа хоёр удаа холын зайн шидэлтийг гүйцэтгэж, лигийн түүхэнд 4,000 удаа гурвын шидэлт оруулсан анхны тоглогч боллоо.

Орон нутгийн цагаар маргааш 37 нас хүрэх С.Көрри 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд Рэй Аллений 2,973 удаа гурваас оруулсан амжилтыг эвдсэн.

зураг
 

NBA-гийн түүхэнд 3,000 болон 4,000 удаа гурваас оруулсан анхны тоглогч болж, түүхэнд нэрээ мөнхөлж буй С.Көрригийн ард "Лос Анжелес Клипперс"-ийн хамгаалагч Жэймс Харден 3,127 оруулсан амжилтаар бичигдэж байна.

Алтан мужийнхан 130:104-өөр өрсөлдөгчөө хожсон. Сүүлийн зургаан тоглолт дараалан ялалт байгуулсан "Дайчид" энэ улирлыг 38 хожил, 28 ялагдалтайгаар Өрнөд бүсийн зургаадугаар байрт жагсаж буй юм. 

 

Эх сурвалж: ESPN