Уншиж байна ...

ФОТО: "Үйлчлүүлэгчдээс ирэх дарамт, ялгаварлан гадуурхалт үйлчилгээний салбарт 72.5%-ийг эзэлж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ноос "Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод нэгдье" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Жагсаалд оролцогчид “Хүн бүр хүчирхийлэл дарамтаас ангид байх ёстой”, “Ажлын байран дээрээ хэн ч хүчирхийлэл, дарамтаас айж эмээх ёсгүй”, “Хөдөлмөрийн дарамтыг зогсоож, эрх тэгш орчныг бүрдүүлье”, "Ямар нэг айдасгүй ажиллая” зэрэг уриаг дэвшүүлэв. 

Түүнчлэн үйлчилгээний салбарт дарамт, ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрсэн асуудлыг дурдаж байлаа. Энэ талаар 

  • Үйлчлүүлэгчдээс ирэх эдийн засгийн дарамт, ялгаварлан гадуурхалт 72.5 хувь
  • Үйлчлүүлэгчдээс ирэх сэтгэл зүйн дарамт, ялгаварлан гадуурхалт 72.5 хувь
  • Удирдах албан тушаалтнаас ирэх дарамт 70 хувь байгааг эсэргүүцэн, Дарамт хүчирхийллийн тухай конвенцод нэгдэхийг шаардав. 

"Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт гуравдагч этгээдээс ирэх дарамтын шинжтэй үйлдэл зогсохгүй байна"

МҮЭХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс "Ажлын байрны дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл нь хөдөлмөрийн хүрээний бүх зөрчлийн суурь шалтгаан болдог. 

Иймд Монголын нийт хөдөлмөрчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөдөлмөрийн хүрээний бүх төрлийн дарамт хүчирхийллийг арилгах талаарх олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэн орохыг уриалж байна.

Ажлын байрны дарамтыг 190 дүгээр конвенцод

  • Хүний бие
  • Сэтгэл зүйн эрүүл мэнд
  • Эдийн засгийн төрлийн дарамтууд багтдаг.

Жишээлбэл орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хийгдсэн судалгаагаар ажилтнуудад гуравдагч этгээдийн дарамт хүчирхийлэл нэлээд байгааг тогтоожээ. 

Өөрөөр хэлбэл орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилчдад тухайн айлын гэр ажлын байр нь болж байдаг.

Гэтэл гуравдагч этгээдээс ирж байгаа дарамтын шинжтэй үйлдлүүд зогсохгүй байна. Иймд 190 дүгээр конвенцод нэгдэн орох нь нийгэмд чухал ач холбогдолтой. 

Мөн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд өртөж байгаа, ажил хөдөлмөр эрхлэлтийн оролцоонд саад учруулж буй хэд хэдэн хүчин зүйлс бий. Наад зах нь цалин хөлсний зөрүү. Дарамт хүчирхийлэлд өртөх нь эргээд хөдөлмөр эрхлэхэд саад болдог" гэв. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг