Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.
- Ажил, хичээлдээ ирээгүй шалтгааныг заавал тодруулах.
- Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.
- Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,
- Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.
- Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.
- Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах.
- Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг нь тодруулах, хоцорсон бол хүүхдээ вакцинд хамруулах талаар зөвлөгөө өгөх.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!