Хан-Уул дүүргийн удирдлагуудад ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж, есөн цэцэрлэгийн дээвэр засвар, шугам сүлжээний ажилд 1.3 тэрбум төгрөг, долоон сургуулийн их засварт 947.7 сая төгрөг, хоёр эмнэлгийн их засварын ажилд 406 сая төгрөгийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын засвар шинэчлэлтийн ажилд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналыг нийслэлийн удирдлагууд дэмжсэн байна.
Мөн тус дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны насжилт өндөртэй гурван орон сууцны гадна фасадыг 945.9 сая төгрөгөөр шинэчлэх юм байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилах бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусгаж хөрөнгө оруулалтын ажлыг уялдуулах саналыг НИТХ-ын зарим төлөөлөгч гаргажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!