Өнгөрсөн онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй 532 осол гарч, гурван хүн амь насаа алджээ
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс анхаарууллаа.
Тодруулбал 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилд улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 93 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.
Мөн нийт тохиолдлын
- 67.1 хувь нь (357) эрэгтэйчүүд
- 32.9 хувь нь (175) эмэгтэйчүүд байна.
Дээрх тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:
- Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72%
- Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%
- Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9%
- Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой (22.6%), тохой ба шуу (21.1%), өвдөг ба шилбэ (18.4%) зэрэг эрхтнүүд түлхүү гэмтэж байгааг ГССҮТ-өөс анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

