Уншиж байна ...

Дээд лигийн багууд Монголын Хөлбөмбөгийн Холбоог ээлжит бус их хурал хийхийг шаардаж эхэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-нд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн, ээлжит бус их хурал зохион байгуулахыг Дээд лигийн багууд шаардаж эхэллээ.

Тодруулбал энэ сарын 1-нд Дээд лигийн "Дэрэн" клубээс мэдэгдэл гаргасан юм.

Уг мэдэгдэлд "17 жилийн түүхтэй "ДЭРЭН" клубийн хамт олон бид бүхэн Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцож ирсэн.

Монголын Хөлбөмбөгийн холбоонд үүсээд буй одоогийн нөхцөл байдлыг үндэслэн, холбооны гишүүн байгууллагын хувиар МХБХ-ны дүрмийн 34.2-т заасны дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлагаа албан ёсоор илэрхийлж байна" гэв.

Тэгвэл өнөөдөр "Ховд ФС" багийн удирдлагууд уг шаардлагад нэгджээ. Тэд "Монголын Хөлбөмбөгийн холбоонд үүсээд буй одоогийн нөхцөл байдлыг үндэслэн, Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага болон үндэсний дээд лигийн баг хувиар МХБХ-ны дүрмийн 34.2-т заасны дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлагаа албан ёсоор илэрхийлж байна.

Үүсээд буй байдлын талаар нийтэд цаг тухайд нь мэдээлэх мөн олон жил төлөгдөөгүй бидний ирээдүй болсон өсвөрийн тамирчдын шагналын мөнгийг яаралтай олгохыг шаардаж мэдэгдэл хүргүүлж байна" гэж онцлов.