Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазад болсон билээ.
Энэ үеэр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Дагвадоржийг үүрэгт нь ажлаас нь чөлөөлсөн юм.
Түүний оронд холбооны "гал тогоог" хариуцуулахаар М.Ганбаатарыг түр томиллоо.
Тэрбээр 1975 онд төрсөн. 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд "Шинэ эхлэл бүлгэм"-ийн тэргүүн. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга байсан. 2004, 2008 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогджээ.
"Монгол Шуудан" ХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмч, хотын бизнес хөгжлийн төвийг удирдсан туршлагатай.
Мөн 2018 - 2021 онд "Таван толгой түлш" компанийн захирлаар ажилласан. 2023 оны нэгдүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдож, 2024 оны долдугаар сард ажлаа өгсөн юм.
Түүнчлэн 2023 оноос МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!