ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөлбөмбөгийн Холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлах Ажлын хэсэг байгуулагдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) бүтэн өдөр бужигнасны эцэст Ерөнхийлөгч М.Болдын зарласан ээлжит бус хурал өндөрлөлөө.

Яаралтай үүссэн нөхцөл байдлын улмаас өмнө нь хэлэлцэхээр товлогдсон "Ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүтэц батлах болон "Алтан бөмбөг 2024" ёслолын ажиллагаа болон МХБХ-ны 65 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн шийдвэрийг батлах" асуудлыг дараагийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр болов.

Түүнчлэн Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг шалгах түр хороог байгуулахаар болжээ.

Үүнд МХБХ-ны эмэгтэй дэд Ерөнхийлөгч И.Сарангэрэлээр ахлуулсан Удирдах зөвлөлийн М.Баярмагнай, Д.Нанжид, Б.Болдбаатар, М.Ганбаатар нар байх бол уг Ажлын хэсэгт төлөөлөл болгож ажиллах дөрвөн хүний нэрийг энэ сарын 13-ны 17:00 цагаас өмнө гаргаж өгөхийг Техникийн захирал Б.Гарьдмагнайд даалгажээ.

Уг Ажлын хэсэг нь МХБХ-ны 2020-2024 оны санхүү, олон улсын төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны тайлангийн хүрээнд цогц судалгааг хийж, холбогдох мэдээллийг цуглуулснаар дүгнэлтээ зөвлөлийн I улирлын ээлжит хуралд тайлагнах юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.189.96] 2025/1/13
Хөрөнгө мөнгийг нь шамшигдуулсан хүмүүсийг нь зарла. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боломжийг хулгайлагчид гэж нэрлээд төрийн бүх төрлийн ажлаас холхон байлгаачээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.237] 2025/1/12
FIFA гаднаас дарга тохилохыг санал болгох. Эсвэл дэмжлэггүй орхих, удаа дараа сануулга өгөх, санхүүд нь гадны аудит оруулах. Монголын эрхийг түр түдгэлзэх.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.253] 2025/1/11
Батзаяаг шалгалтын комисст оруул!
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.92] 2025/1/11
Morig ganbold pzddaaas ehleed shalguul bas ih garna da ter pz da u ch hiigeegui uuruu idej uugad huuhended yavaad bsn da aimaar llr shude bas
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.206] 2025/1/10
Монгол улсын өмнөөс мөнгө идсэн лаларууд
1 | 0 Хариулах
иргэн [66.181.189.77] 2025/1/10
татан буулгаа ямарч ирээдүй бхгүй
0 | 0 Хариулах