Индэр    
2025 оны 1 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголын Хөлбөмбөгийн Холбоо сэхээний тасагт "ёолж" байна

Зураг

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Зөвлөлийн ээлжит бус хурлыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны Баасан гарагт хуралдуулах шийдвэрийг тус холбооны Ерөнхийлөгч М.Болд энэ сарын 7-нд гаргажээ.

Уг хурлаар дөрвөн асуудал хэлэлцэхээр болсныг мэдэгдсэн юм. 


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хэвлэлийн хурал зарласан. Өмнөх долоо хоногт нь холбооны Техникийн хэлтсээс шаардлага хүргүүлсэн тул санхүүгийн тайлангаа зарласан юм.

Тус хурлаар Т.Дагвадорж нь хөлбөмбөгийн холбоог нийт ₮3.8 тэрбумын өртэй байгааг ил тод мэдэгдсэн билээ.

Түүнчлэн уг хурлаар "Advantage" хөтөлбөрийн мөнгөөр ажилчдын цалинг олгосон. Нийгмийн даатгалын өр төлбөр барагдсан гэж ярьсан ч начир дээрээ ажилчдын нийгмийн даатгал өнгөрсөн оны наймдугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа аж.

Мөн арванхоёрдугаар сарын цалин олгогдоогүй байгааг эх сурвалж баталсан.

Т.Дагвадорж "Advantage" хөтөлбөрийн хүрээнд ажилчдын цалинг олон нийтэд харуулсан нь ч хууль бус үйлдэл. Ажилчидтайгаа нууц хадгалах гэрээ зурсан мөртлөө өөрсдөдөө "хөзөр" болгон ашиглах нь хувь хүний нууцад халдаж байгаа хэрэг юм. 

Тэрбээр энэ үеэр 21 хүний цалингийн задаргааг танилцуулсан. 

зураг
 

 

Төслийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь FIFA-гийн дүрэм зөрчсөн үйлдэл

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
МХБХ-ны нэг жилийн төсөв нь ₮10.8 тэрбум төгрөг болохыг генсек Т.Дагвадорж албан ёсоор мэдэгдсэн. Энэ мөнгийг хоёр гол эх үүсвэрээс олдог. Тодруулбал Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос $1.25 саяыг өгдөг бол Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) нь гишүүн холбоодод жил бүр $500,000 төсөвлөдөг.

AFC 2024 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд

  • AFC хөтөлбөрүүдийн хүрээнд нийт $700,000 орж ирсэн
  • Advantage хөтөлбөр - $150,000

Холбооны генсек Т.Дагвадорж нь хэвлэлийн хурал дээрээ "Advantage" хөтөлбөрийн талаар ярьсан ч бусад төсөл, хөтөлбөрийн талаар огт дурдаагүй юм.

"Advantage" хөтөлбөр нь AFC-гээс гишүүн холбоондоо олгодог жил бүрийн санхүүжилтээс гадна нэмэлт санхүүжилт аж. Тодруулбал жилийн орлого нь $5 саяас хэтрээгүй тохиолдолд дээрх санхүүжилтийг өгдөг.  

Төсөл, хөтөлбөрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь FIFA-гийн дүрэм зөрчсөн үйлдэл. 

Мөн дээрх төсөл, хөтөлбөр нь зөвхөн холбооны удирдлагуудын танилцуулсан санхүүгийн тайлан болон FIFA болон AFC-гийн нийтэд зарласан хөтөлбөрүүд гэдгийг тодотгоё. 

Үүнээс гадна Японы Хөлбөмбөгийн Холбоо (JFA)-ноос санхүүжүүлсэн төсөл гэх жижиг төсөл, хөтөлбөрүүд хэний "халаас" руу ордог нь нууц хэвээр.

Монголоо "мартсан" Монголжингоо  

 2023 оны долдугаар сарын 3-нд болсон хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурлаар холбооны тэргүүнээр М.Болд томилогдсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Дагвадорж, Дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны даргаар С.Монголжингоо нар томилогджээ.

Үл мэдэгдэх шалтгаанаар салхинд хийсдэг ноён долларын учрыг мэдэх хүмүүс бол дээрх гурав юм. 

Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны дарга С.Монголжингоо нь нөгөө хоёроо бодвол холбоонд олон жил ажиллаж буй хүн.

Тэрбээр 2011 оноос хойш буюу авлигын хэргээр хөлбөмбөгийн ертөнцөөс хөөгдсөн Б.Ганболд агсныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэс холбоонд данстай болсон билээ. 

Тодруулбал ямар төсөл, хөтөлбөр яаж хэрэгжиж, хэдий хэмжээний мөнгө хэзээ орж ирдгийг мэддэг ганц хүн юм. 

Т.Дагвадорж нь хэвлэлийн хурал дээр хөлбөмбөгийн холбоог ₮3.8 тэрбумын өртэй гэж онцолсон. Үнэхээр ийм хэмжээний өрийг өмнөх удирдлагууд нь үлдээсэн бол тэднээс яагаад хохирлоо нэхэмжлэхгүй, өдийг хүртэл чимээгүй явааг гайхмаар. 

МХБХ-д өнөөдрийн байдлаар үндсэн 38 ажилтантай. Тэгвэл өнгөрсөн онд 30 гаруй хүн янз бүрийн шалтгаанаар ажлаас халагдсаны дотор зургаан нягтлан бий. 

Шигшээгийн тамирчдад "үнэтэй" бэлтгэлийн бааз

зураг
 

2023 оны дөрөвдүгээр сард МХБХ Төв аймгийн Зуунмод хотоос холгүй орших шигшээ багийн бэлтгэлийн баазыг ашиглалтад орсныг зарлаж байв. FIFA-гийн төслөөр санхүүжүүлсэн энэ байгууламжийн эзэмшигч нь холбоо. 

Уг нь өвлийн хахир цагт ч бэлтгэл хийх бүрэн боломжтой 

Харамсалтай нь шигшээгийнхэнд олдохгүй "үнэтэй" бараа болов. Уг баазад дөрвөн өдөр бэлтгэл хийсний төлөө ₮11 сая төгрөг нэхэмжилсэн баримт бий.

Гэхдээ хувийн байгууллага бус холбооныхон өөрсдөө эзэмшдэг мөртлөө төлбөр нэхэмжилж буй нь тун хачирхалтай.  

Тус газар нь тогтмол амрагчид авдаг болохыг фэйсбүүкийн 180,000 гишүүнтэй "Goy amraltiin gazruud haana baina" группт "Airdome tour" нэрээр ордог зараар нь мэдэж болно. 2023 оны зургаадугаар сараас хойш буюу бэлтгэлийн бааз ашиглалтад орсон цагаас амрагч хүлээн авч, ашиг олдог атлаа шигшээгийн тамирчдаас төлбөр нэхдэг. Өмнөх төлбөрөө өгөөгүй шалтгаанаар тамирчдыг хүлээн авахаас татгалзсан ч удаа бий.   

Тэгвэл холбооны Техникийн хэлтсийнхэн болон тамирчид өнөөдөр болох Зөвлөлийн ээлжит бус хурлын үеэр тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлийн тайван жагсаал хийхээр болжээ. 

Холбоо энэ удаагийн тэмцлийн үр дүнд шинэчлэгдэж чадах уу, ийм байдалд хүргэсэн хүмүүс нь хариуцлага хүлээх үү гэдгийг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ГАЙХМААР
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Delgertsetseg [117.111.17.246] 2025/1/12
Naad Mongoljingoo avgai ni bugdiig ni idej uusan tamtaggui bayan avgai gesen
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.222] 2025/1/11
Холбоонуудыг хааж цэвэр салхи нэвт сэнгэнүүл.
0 | 0 Хариулах
Бөмбөг [59.153.114.67] 2025/1/11
Олигтой тоглочихож чадахгүй байж хэрүүл тэмцэл хийхдээ уургын морь шиг. Болиоч та нар
1 | 1 Хариулах
zochin [66.181.180.160] 2025/1/11
Mongold hulbumbug gej yamar ats n bainaa yamar ch bagt 50:0-oor shaalgadag suga atsnuud bdag biz de gehdee holboo n aimar munguteimaaaaaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/1/17
НААД ХОЛБООНЫ ЧИНЬ УДИРДЛАГУУДААС БОЛООД ИЙМ МУУ ТОГЛООД БАЙНА ОЙЛГОДОГГҮЙ ЮМУУ ТЭНЭГЭЭ
1 | 0 Хариулах
zochin [66.181.180.160] 2025/1/11
Yee sda Mongoljingoo chi tugssun 1r surguuliihaa neriig ingeed baastlaa da chi chn 10 jildee onts surdag baigaaguimu luivar hiihed yamar surdag bsan n hamaagui yum baina l daa ingeed gg bolloo doo
7 | 0 Хариулах
Удирдлага [138.124.184.244] 2025/1/10
Та нар чаддаг юм огцруулалдаа. Харий л даа муусайн гөлөнгүүд. Болд Дагвадорж Монголжингоо бүгдээрээ идсэн уусанч яадаг юм.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.138] 2025/1/10
ХАА САЙГҮЙ ИДЭЖ УУСАН ИЙМ ЛАЛРУУД Л СҮЙРҮҮЛЭЭД СУУЖ БАЙХ ЮМДАА
8 | 0 Хариулах
Зочин [202.126.91.32] 2025/1/10
Юу вэ, Монголчууд хөл бөмбөг тоглодог байсан юмуу
2 | 1 Хариулах
Гудамжинд [66.181.176.222] 2025/1/11
Гудамжинд тоглож оросын мэдээг үзэж л байхаас хэтэрдэггүй юм шүү дээ. Холбоогоор хоолоо идэж мөнгө цусалж суудаг нь хэтэрхий сэргэлэн хулгайчын ажил юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.250] 2025/1/10
одоо түк-н ажилчид л идэж уухад холбогдчвол бүх улсаараа нэр цэвэр хүн үлдээгүйн баяраа тэмдэглэвэл яасийн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.174] 2025/1/10
Ёроолгүй идэж уудаг шаарнууд юмаа
8 | 0 Хариулах
Hulgaich nar il bjo [202.126.91.118] 2025/1/10
Ganbastar Shijir Terbaatar ur tavij sain ahillasan gesrn nertei
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.118] 2025/1/10
Mongoljingoo Ganbaatar 2 uchirtai nuhur ehner ni meddeggui um bhdaa
7 | 0 Хариулах
Amaraa [66.181.191.174] 2025/1/11
Mongoloigiin nuhur ni meddeg hernee yaj ch chaddaggui uchir ni ehnereeree tejeelgeed hevtej baidag bolohoor ter, Mongoloo holbooniii buh tender tusul hutulburiig tsusalj idej amidardag
2 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2025/1/10
Шигшээ багийн бэлтгэлийн баазаа " Airdome tour " гэж нэрлэсэн бололтой. " 1500-2500 хүний босоо хүлээн авалт хийх боломжтой, урлаг соёлын арга хэмжээ, уулзалт, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт " зохион байгуулах боломжтой гэнэ. Онигоо, онигоо гэхэд арай дэндэнэ ээ. Шившиг.
5 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2025/1/10
Монголын Хөлбөмбөгийн холбооноос Бэлтгэлийн баазаа үйл ажиллагааны зардлаа өөрсдөө олох шаардлагыг тавьдаг бололтой. Уг хүрээнд " Airdome tour " гэсэн байдлаар хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бололтой. Гэхдээ бэлтгэлийн баазын урсгал зардлыг МХБХ-ны үйл ажиллагааны зардалдаа оруулж тооцох ёстой баймаар. МХБХ гэж хөл толгой нь олдохгүй газар бололтой.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.60] 2025/1/10
Holboonii bvh luiwriin gol ezen ni MONGOLJINGOO!!!!
11 | 0 Хариулах
Зочин [103.212.162.148] 2025/1/10
Bogino hultun
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.14] 2025/1/10
Харин ч хөгжөөд бган бнлэ
1 | 3 Хариулах
Дэнзэн [202.126.89.160] 2025/1/10
Монголжингоо гэж хүг бол холбоонд гаднаас орж ирж буй бүх төсөл хөтөлбөрийг мэддэг монополь мэдээлэлтэй, мэдээллээ хувьдаа ашиглаж ашиглаж үе үеийн удирдлагуудад пялдагдаж төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс хяналтгүй идэж уудаг хүн. Холбооноос зарладаг бүх тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж өөрийн танил компаниудад тендер өгч хувь авдаг. 2011 оноос хойш өнөөг хүртэл хувийн дансыг нь шалгахад л хангалттай
12 | 0 Хариулах
Zochin [202.126.91.100] 2025/1/10
Huuchin ajillaj udirdlaguudaa lobbydoj idsen uusnaar ni baahan uls tur hj bgad yvuulsandaa, unencheer ajillaj bsan ulsuud yu ch helegu ajlaa ugsun odoo bj bga tsarai ni ene l bnda
0 | 0 Хариулах
Зочин [43.242.242.230] 2025/1/10
Санхүүгээ зориулалтын дагуу зарцуулаагүй л бол 100% гэмт хэрэг!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.157] 2025/1/10
Хөлбөмбөг Монголчуудад түй ч бадлийгүй, наад холбоогоо татан буулга
5 | 5 Хариулах
Зочин [122.201.31.183] 2025/1/10
Zail erguu mal min
4 | 3 Хариулах
bbbb [103.168.34.203] 2025/1/10
zail
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.174] 2025/1/10
Зөв, барууны спортыг биш үндэсний бөхөө хөгжүүлж улс эх ороноо аврах хэрэгтэй. Бөх бол төр юм
1 | 5 Хариулах
Зочин [103.212.119.131] 2025/1/11
Zuger chimeegu bol teghu. Baruuni uzleer bid nar odo hugjunu. Ugasa humbumbug chin delhiin hamgin aldartai sport buh uls toglodog ymaa. Ta buhuu buhiin urguun deeree ochij saihan demjee. Buh chin bas suuliin ueduuded asuudaltai bolson suragtai ulsiin sport bailaa geed busad sportiig alban buulgah hereg baihgu ta naad teneg uzel bodloo uurtuu uldeene uu
0 | 0 Хариулах
Сэтгэл, сэтгэлгээгээ засах хэрэгтэй [202.9.46.174] 2025/1/10
Бохир саванд ямар ч сүү хийгээд гашилна. Монголчууд бол сэтгэл дотор нь бохирдсон савтай адил хүмүүс. Ямар ч баялаг байгаад баяжихгүй, ядуу хэвээр л байх болно. Учир нь бүх болохгүй тэнэглэл бүхнээ манж хятад буруутай гэж солиорсоор өөрсдийнх нь "Т1", "шунал"өвчин нь гаарсаар монголчуудыг ийм байдалд хүргэлээ. Эмчлэх зам нь энэ догшин өвчнөөр өвдсөн сэтгэлээ, сэтгэлгээгээ засах номонд суралцаж боловсрох.Гэхдээ сэтгэлээ засах номыг зөвхөн сонсох төдий биш, сэтгэлдээ НОМЫГ ҮЙЛДЭЖ байж СЭТГЭЛ муу, муухай өвчнөөсөө салгана.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.194] 2025/1/10
Сүртэй гарчих вэ. Монголын хөлбөмбөг гэж юу байх вэ дээ, хэхэ. Хятад дэлхийн аварга болоогүй байхад хоолныхоо мөнгийг яая гэж байгаа бид Английн лиг, Европын лиг үзчихээд тийм болно гээд сэтгэл хөөрлөөр ш..х юм даа. Хэмжээндээ бай.
0 | 7 Хариулах
Ganaa [66.181.179.38] 2025/1/10
Huts ats mini
0 | 0 Хариулах
Tsutsu [71.191.55.216] 2025/1/10
Ghde ene shugeldej bga ajilchid ni oorsdoo idej idej baigaad iddg mongoo avj chadahgu bolonguutaa oriloj baigaan bishuu haha
3 | 2 Хариулах
зочин [202.9.40.114] 2025/1/10
МОНГОЛЫН БҮХ ЮМЫГ ЗАЛГИХ САНААРХАЛТАЙ АТИГАР ХАР МАНГАСЫН ГАЙ ЭНЭ ХОЛБООГ НҮҮРЛЭСЭН ГЭДЭГ ҮНЭН БАЙХ ШҮҮ. ТЭР НӨГӨӨ ӨӨРИЙН ЗӨВЛӨХ НЭРТЭЙ НАХИУ УЛААН Г-Г ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ТАВИАД БАЛЛАСАН
2 | 0 Хариулах
Монгол [122.201.31.56] 2025/1/10
Эд нар юу идэх вэ баримттай ярь
0 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/1/10
Чадахгүй, чадваргүй цүнх баригч нөхдүүд амархан баяжих зорилгоор төрд орцгооно. Одоо бүүр нэг нь еркийлөгч, нэг нь ерөнхий сайд, нэг нь уих дарга, нэг нь шадар сайд, нэг нь хотын дарга хийгээд явцгааж байна. Иймэрхүү нөхдүүд хувийн эрх ашгийхаа төлөө ямар ч салбарыг унагаадаг.
4 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2025/1/10
Энэ өсөхийн өлөн нь арилаагүй Соц үеийн үлдэгдэл, юм үзээгүй хөгшчүүл хаа байгаа газраа юу ч байсан хулгай шаах юма
4 | 0 Хариулах
Зочин [172.59.188.232] 2025/1/10
Urlag sportoos tur holdchwol mungutei company uud ni dor ni bosgood irne dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.161] 2025/1/10
Ёстой бүх газарт үүрлэжээ энэ хулгайч нар. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо нь 1’000’000$ жил болгон өгдөг шд. Тэгчээд өртэй юм уу??????? Шинэ Гишүүн Ганбаатар гуай хариу бас хэлнэ үү???
6 | 0 Хариулах
Зочин [192.82.64.133] 2025/1/10
хамаг төсвийг нь идэж уугаад байхаар тэгэж л таарна
6 | 0 Хариулах