ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дагвадорж: Манай холбооны энэ оны ажлын гүйцэтгэл 100 хувь биелсэн ч ₮3.8 тэрбумын өртэй байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ)-ны Техникийн хэлтсээс холбооны үйл ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 16-нд шаардлага хүргүүлсэн. 

Уг шаардлагад “МХХ-ны 2023 оны ээлжит сонгуулиар сонгогдсон болох томилогдсон МХХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын газрыг үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа доголдсон гацсан байдалтай явсаар өдийг хүрлээ.

Энэ хугацаанд олон төсөл, хөтөлбөр санхүүжилтгүй нэрийн дор гацаж, хөлбөмбөгийн холбоо болон энэ орчинд ажиллаж байгаа хүмүүс цалин хөлсөө авч чадахгүй, ажил амьдралаараа хохирсоор эцэст нь Монголын хөлбөмбөгийн спортын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, энэ бүгдэд хариуцлага хүлээх эзэнгүй, хариуцлага талаар ярихгүй байх үүргийг удирдлагаас өгсөөр байна" гээд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Шаардлагын дагуу өнөөдөр МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Техникийн хэлтсийнхэн гаргасан шаардлагыг МХХ-ны Удирдах зөвлөл хүлээн авч, сэдвийн хүрээнд ярилцаад надад үүрэг өгсний дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоо (EAFC)-ны гишүүн гэж явдаг. Эдгээр холбоодын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагддаг.

МХХ 2024 оны төсөвт нийт ₮10.6 тэрбумыг орлого төвлөрүүлнэ гэж баталсан. 

Энэ орлогын гол эх үүсвэр нь FIFA-гийн санхүүжилт. Олон улсын холбооноос ₮4.3 тэрбумыг, Азийн хөлбөмбөгийн холбооноос ₮1.75 тэрбумыг төсөвлөсөн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай холбоо хоёр эх үүсвэрээс санхүүждэг. Жишээлбэл Тайландын хөлбөмбөгийн холбоо гэхэд үйл ажиллагааныхаа зардлын 50 хувийг төрөөсөө авдаг. Харин манай холбоонд тийм дэмжлэг байдаггүй. 

Бидний төсөвлөсөн орлого бодит орлогоос зөрүүтэй. Тодруулбал FIFA-гаас ₮5.9 тэрбумыг авна гэж тооцсон ч бодит байдал дээр ₮4.5 тэрбумыг авсан. 

Мөн AFC-гээс ₮2.6 тэрбум гэж тооцсон ч ₮1.2 тэрбумыг авсан. 

Ингээд нийт зарлагын үр дүн нь ₮11.7 тэрбум бол орлого нь ₮8.4 тэрбум. Зөрүү болох ₮2.6 тэрбумыг зээлийн эх үүсвэрээс олсон. 

МХХ-ны санхүүжилтийн зарцуулалтын дэлгэрэнгүйг заавал танилцуулна гэж заагаагүй. 

Бидний ажлын гүйцэтгэл 100% биелсэн. Санхүүгийн зарцуулалт бүрэн гарсан ч ₮3.8 тэрбумын өртэй байна" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.57.94.97] 2024/12/24
Монгол улсад татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж гадаад явж тансаглах гэсэн бүхэл бүтэн арим бий болжээ!!! Монгол улсад татвар төлөгчдийн мөнгөөр спорт холбоодыг тэжээж тэтгдгээ одоо болих хэрэгтэй!!
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/12/23
Энэ нэг юм одоо элэцэгэндээ өр тавьдын. Бас л нэг цавчаачин гар юм байх л даа.
1 | 0 Хариулах
Сөнөх араа [66.181.184.169] 2024/12/23
хөл бөмбөг гэжхөгжтдгүй бөөн мафи болсон газар бн да татан буулгаачэээ
0 | 1 Хариулах
өа [202.21.107.20] 2024/12/23
энэ нээрээ гоё гөлөг вэ тайлан тавих гэж бусдын зарцуулалтыг яриад байх юм өөрийнхөө зарцуулсанг ярьдгүй шаацан бүгдийг нь задаргааг нь гаргаад бүгдийг нь нэр цохоод шаалдаа. Тэгсэн ээ алдагдалаа төрөөс татаас авах санаа агуулаад байгаа юмуу хаашаа юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.235] 2024/12/23
Ядуу эрд халдага дараа гэж. Манайх шиг жижиг улс ямарч их юм тээж явдаг юм вэ дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.145] 2024/12/23
ГАДНАС МАШ ИХ САНХҮЖИЛТ АВАД ЛУИВАРДДАГ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.212] 2024/12/23
Хөл бөмбөгөө яаж нэг эвтэйхэн сэтгэлтэй хүмүүсийн гарт өгөх вэ.үё үеийн удирдлагууд бол улс төрчидтэй нийлж идэж уусан новшнууд, ирээдүйд бүгд шорон
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/12/23
Бөөн хулгай луйваруу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/12/23
Тэр баян эздээсээ авалдаа хувийн багууд нь эд нараа аваад яваачээ.
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/12/23
Багийн эзэд тамирчдынхаа, дасгалжуулагчдын, арын албаныхны цалин хөлс, бэлтгэлийн талбай, хувцас хэрэглэл, зарим гадны тоглогчдын замын зардал, агентийн төлбөр, унаа орон байр, идэх хоол унд гээд дор хаяж жилийн 500 сая дээшээгээ 1-1.5 тэрбумын шууд зардалтай явдаг. Цорын ганц шалтгаан нь энэ "Хөлбөмбөг" гэдэг Монголд л урагшилдаггүй хэн ч тоодоггүй хараад идсэн спортдоо хайртай даа юм. Өөр ямар ч ашиг сонирхол байхгүй. Ийм байхад ичихгүй зарим нь бас МХБХ-ны зардлыг багийн эздээс, ерөнхий спонсоруудаас гаргачих санаатай хуцалдна гэнэ үү? Ичиж зовж мэддэггүй лагаанууд вэ та нар чинь. Үе үеийн нам, улс төрчид энэ сайхан спортоор минь мөнгө хийж дээшээ гарах суудлаа зассаар байгаад одоо нурж унах гэж байгаа 1 байшинтай, хотын төвдөө ганц бэлтгэлийн талбайтай дэлхий дээрхи бараг цорын ганц улс болоод үлдчихлээ. Болдог бол энэ спортдоо байгаа бүхнээ зориулаад авах юмсан даанч сонгууль нь хүртэл арын хаалгаар хахуулиар Ерөнхийлөгчөө томилдог новшийн болчихсон. Хараал идээсэй билээ
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2024/12/23
бас нэг хулгайч байна даа, тайлан тавих албагүй гэчжээ, бүр холбооных нь дотроос, асуудал байнаа, тайлангаа танилцуулаа гээд байгаан бишүү???
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.52] 2024/12/23
Тэгвэл холбоогоо хаа. Юун төрөөс татаас авах юм яриад байгаа юм, солиотой хог вэ?
9 | 0 Хариулах
Зочин [192.82.65.179] 2024/12/23
Муу ац чинь хулгайлсан мөнгөнийхөө зарцуулалтыг нуугаад бас тэрийгээ тайландыг дууриаж төсвөөр төлүүлчих санаатай, ийм новшийг АТГд өгөөд шалгуулаад зарцуулалтын тайоанг ил болгох хэрэгтэй
10 | 0 Хариулах