Олон нийтийн хавдрын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хавдрын эсрэг дэлхийн өдөр болгон зарласан байна.
Энэ өдрийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлэгт үйлчлүүлж буй иргэд хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авав.
Нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээний талаар УХТЭ-ээс өгсөн мэдээллийг хүргэж байна.
Нойр булчирхай нь ходоодны ард байрлалтай цайвар ягаавтар өнгөтэй, хөвсгөр зөөлөн эрхтэн бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог. Гадаад болон дотоод шүүрлийн үүрэгтэй. Нойр булчирхайн гол үүргийн хувьд хоол тэжээлийг задлагч бодис (энзим) болон цусан дахь сахрын хэмжээг зохицуулагч даавар ялгаруулж байдаг.
Нойр булчирхайн хорт хавдар нь нойр булчирхайн эдэд хорт хавдрын эсүүд үүсэх нөхцөл бөгөөд хорт хавдрын эсүүд нойр булчирхайн аль ч хэсэгт үүсэж болдог байна. Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эдийг бүрэлдүүлэгч эсүүдээс эхлэн үүсэж, цааш цар хүрээгээ тэлэх ба байрлалаас нь шалтгаалан оношлоход хэцүү тул ихэвчлэн хожуу шатандаа илэрдэг байна.
Урьдчилан сэргийлэх зориулагдсан нарийн арга байхгүй ч эрсдэлт хүчин зүйлсийг багасгах замаар сэргийлэх боломжтой бөгөөд амьдралын хэв маягтай холбоотой дараах зүйлс дээр анхаарах хэрэгтэй.
Нойр булчирхайн хорт хавдар нь хожуу шатандаа ортлоо тодорхой шинж тэмдэг үзүүлдэггүй тул эхэн үеийн шинж тэмдэг төдийлөн байдаггүй. Зарим тохиолдолд хожуу шатандаа ч хурц байдал үүсгэхгүй байх магадлалтай бөгөөд боломжит шинж тэмдгүүдээс дурдвал:
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Зорилтот бүлгийн насны хүмүүс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Чихрийн шижинтэй өвчтөнүүд эмчийн хяналтад байх. Цус, биохимийн шинжилгээ, хавдрын маркерын шинжилгээ, хэвлий эхо, хэвлийн тодосгогчтой КТГ, хэвлийн MRI, PET-CT эмчилгээ
Хорт хавдрын үе шат, байрлал, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч мэс засал эмчилгээг шийддэг. Мэс засал нь хорт хавдрын эх үүсвэр болсон хэсгийг нь тайрч авах, хими, туяа эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!