Уншиж байна ...

"The MongolZ" шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Туркийн "Eternal Fire" багтай энэ Баасан гарагийн 22:45 цагаас тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг "Intel Extreme Masters Katowice 2025"-ийн хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. 

Польшид зохиогдож буй нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хэсгийн шатанд манай улсын "The MongolZ" баг урилгаар оролцож байгаа. Тэдний хувьд В хэсэгт хоёр удаа хожсон учраас Playoffs буюу хасагдах шатанд оролцох эрхээ авсан.

Үргэлжлүүлэн хэсгээсээ нэгдүгээр байраар гарахын төлөө 2024 оны дэлхийн аварга Украины "Natus Vincere" багтай өнгөрсөн шөнө тоглож, 0:2-оор хожигдлоо. Тус тоглолтод манай баг эхний "Mirage map" дээр 3:13-аар, хоёр дахь "Ancient map" 9:13 онооны харьцаатай ялагдал хүлээсэн байна. 

Ийнхүү тэд "IEM Katowice 2025" тэмцээний шөвгийн наймд Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд Баасан гарагийн 22:45 цагт тоглохоор боллоо. Энэ тоглолтод "The MongolZ" баг хожвол шөвгийн дөрөвт Францийн "Team Vitality" багтай энэ сарын 8-ны 22:45 цагт тоглох болно.

Хоёр багийн хувьд нийт таван удаа оноолт таарч тоглоход "The MongolZ" гурав, "Eternal Fire" хоёр удаа хожиж байсан талаар цахим спортын "hltv.org" сайтад дурдсан байна.

"The MongolZ" багийн өнгөрсөн шөнийн тоглолт: