Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 32 байгууллагын 1,110 гаруй зам талбайн үйлчлэгч, 180 гаруй техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 3,818 тонн давс, 5,720 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Хоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын 158 тонн бодис, 156.5 тонн давсыг авто замуудад зарцуулжээ.
Есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас цэвэрлэгээ үргэлжилж буйг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, салхи шуургатай байх тул болгоомжтой зорчихыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!