Уншиж байна ...

Д.Нямсамбуу: Аливаатай уралдах, тэмцэх, улам сайжрах гэсэн хүсэл өөрийгөө ч, бусдыг ч зовоодог

ikon.mn
2025 оны 2 сарын 5
ikon.mn
Зураг зураг

Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.

Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрд энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байна.

Ярилцлагын эхний дугаарыг хүлээн авна уу.


"Бид хорвоог буруу боддог. Өөрсдийгөө өнөд удаан байх юм шиг, тогтвортой, амгалан, ариун тунгалаг гэж боддог. Яг үнэндээ хорвоо тийм биш" гэж Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу хэлсэн. Амьдралын мөн чанар, бидний оршин буйн учир шалтгааныг эрэх нь чухал ч өнөөдөр бидний амьдрал тэнцвэртэй байна уу гэдэг хамгийн чухал асуудлын нэг болсон гэж болно.

Амьдрал, ажил, сэтгэл зүй, эрч хүч, хоол хүнс гээд бүх зүйлд тэнцвэр маш чухал. Тэнцвэрийг хадгалах нь хүний сэтгэлийн амар амгаланд хүрэх нэг зам гэж болох юм шиг. Хүний сэтгэлийн амар амгалан хаана оршдог бол? Мөнх бус энэ амьдралд бид өөрөө өөрсдийгөө ч өрөөлийг ч зовлонгийн хаалганы өмнө хүч мөхсдүүлэхгүйн тулд энэ сэтгэлдээ юу бодож, юуг үйлдэж байх талаар хариултыг эрэхээр Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай ярилцлаа. 

-Сэтгэлийн тэнцвэрт байдлаа яаж хадгалах вэ. Тэнцвэрт байдлаа алдсанаа яаж мэдэх вэ?

-Хүн ер нь зүгээр сууж чадахаа болиод элдэв зүйлд санаа зовоод эхэлбэл тэнцвэргүй байна гэсэн үг. Тэнцвэрээ алдаад эхэлсэн хүн амархан уурлана, гунина, их хөөрнө, догдолно. Горхи зүгээр урсаж чадахаа болихтой л адил болов уу гэж таамаглаж байна. 

-Сэтгэлийн амар амгалан хаана оршдог вэ. Үйлийн үрийн талаар таны бодол?

-Сэтгэлийн амар амгалан хаана орших вэ гэдэг нь их амархан. Бурхны шашинд бидний сэтгэлийг бужигнуулагч зүйлийг нисванис гэж үздэг. Энэ нь сэтгэлийг амгалангүй болгодог. Өөрөөр хэлбэл муу сэтгэл, уур уцаар, атаа жөтөө, үзэн ядах, хомхойрох энэ сэтгэлүүд биднийг тогтворгүй, жаргалгүй болгодог. 

Үүнийг бүрэн дарж чадвал бурхны шашинд гэгээрэл гэж хэлдэг. Товчхондоо жинхэнэ сэтгэлийн амгалан үүснэ гэсэн үг. Бүрэн дарж чаддаггүй юм гэхэд ядаж багасгах, хоргүй чанарыг нь бууруулах хэрэгтэй. 

Бууруулахын тулд нэгдүгээрт сэтгэлийн төвлөрлийг нэмэх хэрэгтэй. Дараа нь төвлөрсөн оюунаараа юмс үзэгдлийн туйлын үнэнийг таньж мэднэ. Бидний сэтгэлийг тайван бус болгоод буй нисванис гэгчийн үндэс нь аливаа зүйлийг буруу таньж мэдсэн, андуурал, мунхрал байдаг. Эндээс бүхий л 84 мянган муу сэтгэл үүснэ. 

Бид хорвоог буруу боддог. Өөрсдийгөө өнөд удаан байх юм шиг, тогтвортой, амгалан, ариун тунгалаг гэж боддог. Яг үнэндээ хорвоо тийм биш.

Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрд энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой "Тэнцвэртэй өөрийгөө хайрлая" компанит ажлыг эхлүүллээ.

Эдгээрийг танихаар аливаа зүйлд шунаж эхэлнэ. Онолын үүднээс ердөө энэ. Дэлхий даяар дайнтай байна. Шалтгаан нь нисванис буюу муу сэтгэл. 

Хуурмагийг таньж мэдмэгц түүний төлөөх тэмцэл, өөрийн тогтворгүй байдал багасна. Гол нь хэрэгжүүлж чадах үгүйд л байгаа юм. Ёс суртахуун, үнэт эрхэм зүйл, итгэл их чухал. Эдгээрээр сууриа тавьж чадвал үе шаттай хөгжүүлэх хэрэгтэй. Туйлын үнэн гэж мөнх бусыг хэлнэ.

Оршихуй гэдэг маш хийсвэр зүйл. Орчин үеийн физикт ч тэгж зааж байна. Квант физик буюу нарийн түвшинд юмс үзэгдэл байх байхгүйг хэлэх хэцүү. Гэтэл тийм зүйлээс бүх юм бүтээд байна. Үүнийг бүрэн гүйцэд ойлгоход хэцүү. Иймд буддын сургуулиуд олон жилийн хөтөлбөртэй байдаг. 

зураг
 

-Ажил болон хувийн амьдралын тэнцвэрээ яаж барих вэ?

-Одоо ер нь хүмүүсийн дунд аливаатай уралдах, тэмцэх, улам сайжрах гэсэн зүйл илүү давамгай байна. Энэ нь өөрийгөө ч, бусдыг ч зовоодог. Хорвоод бүтэх зүйл, бүтэхгүй зүйл гэж байдаг. Хүн бүтэлгүйтэл, зовлонг тодорхой хэмжээнд зөвшөөрөх ёстой. 

Таагүй зүйл тохиолдож болно. Үүнд шаналж, гутрах хамаагүй. Харин ч ингэж бид өөрийгөө хамгаалах систем үүсгэдэг. Хүмүүс өөрт нь таагүй зүйл тохиолдохоор бараг 50 дахин илүү давтан бодож, бодит зовлонгоосоо илүү шаналж байна. Зарим таагүй зүйлийг байх ёстой зүйл гэж хүлээж авах нь буддын шашны зовлон үнэн гэсэн сургаалд дөхөж байна гэсэн үг.


Ярилцлагыг Voyage Mongolia хуудаснаас дэлгэрэнгүй сонсоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.