Технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг болох HUAWEI компанийн 2024 оны 4 дүгээр улиралд олон нийтэд танилцуулагдсан Nova 13 цувралын шинэ үеийн ухаалаг утаснуудыг Монголд албан ёсны эрхтэйгээр Мобикомоос худалдан авах боломжтой боллоо.
HUAWEI компанийн хэрэглэгчдэдээ санал болгож буй шинэ үеийн HUAWEI NOVA 13 серийн ухаалаг утасны онцлох үзүүлэлтүүд:
1. 60 МР хос сэлфи камер - HUAWEI Nova 13 ухаалаг утас нь технологийн салбарын хэвшмэл стандартыг эвдсэн, шинэ үеийн олон фокуст сэлфи камерыг агуулсан. Гар утасны камераар сэлфи хийхэд зөвхөн нэг хүний нүүр царайг фокусладаг байсан бол HUAWEI Nova 13 серийн ухаалаг утсаар сэлфи хийхэд олуулаа байсан ч бүх хүний нүүр царайг фокуслан өндөр нягтралтай, өнгө дүрсний ялгарал, гэрэл сүүдрийг гайхалтайгаар тохируулан гэрэл зурагт буулгадгаараа ухаалаг утасны камерын стандартыг шинэчлэн тогтоосон юм.
2. 100W HUAWEI Турбо цэнэглэгч –100W хүчирхэг турбо цэнэглэгч хэрэглэгч таны алтан цагийг хэмнэж гар утсыг тань маш хурдан цэнэглэнэ. Ердөө 9 минутад 50% хүртэл цэнэглэж, танд гайхамшгийг мэдрүүлэх болно.
3. Гэрэл зургийг тань аврах шилдэг AI царай тохируулга - Олуулаа гэрэл зураг авхуулахад нүдээ аних, нэг нь хөдлөх гэх мэтээс шалтгаалан чилтлээ зогсдог байсан үе ард хоцорчээ. Царай таних технологийн тусламжтай өмнө авсан зургуудаас хүн бүрийн царайг хамгийн үзэсгэлэнтэйгээр тохируулах сонголтуудыг гаргаж ирэх ба та хүссэнээрээ зургуудаа засварлах боломжтой болсон байна.
HUAWEI брэндийн албан ёсны гэрээт борлуулагч Мобикомын салбаруудаас NOVA 13 загварын ухаалаг утсыг зээлийн уян хатан, хамгийн таатай нөхцөлөөр худалдан аваарай.
Онлайн дэлгүүр: mobicom.mn
Худалдан авалт бүрд бэлэгтэй:
HUAWEI Nova 13 + HUAWEI BAND 9 ухаалаг цаг
HUAWEI Nova 13i+ HUAWEI FREEBUDS SE 2 чихэвч (эхний 300 худалдан авалтад бэлэгтэй)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!