Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашинаа дээрэмдүүлсэн" гэх дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад хандаж, аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!