ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

А.Болдсүх Өмнөд Солонгосын шигшээ багт сонгогдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 19-нөөс 25-ныг дуустал Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо (FIBA)-ны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болно.

Хэсгийн сүүлийн тоглолтыг БНСУ-ын шигшээ баг Тайланд, Индонезийн багтай өрсөлдөнө. Энэ тоглолтод оролцох тоглогчдоо Өмнөд Солонгосын шигшээ баг зарлаж эхэллээ. 

Тодруулбал "Busan KCC Egis" багаас хоёр тоглогч шигшээ багтаа дуудагдсан байна. Тэдний нэг нь И Ген Хе буюу Х.Болдсүх юм. 

Тэрбээр 1998 оны зургаадугаар сарын 9-нд Монголд төрсөн. Багаасаа Өмнөд Солонгост амьдарч эхэлснээр сагсан бөмбөгийн гараагаа тус улсын бага, дунд сургуульд эхлүүлж, улмаар 2020 оны драфтаар Дээд лигийн "Busan KKC Egis" багт сонгогдсон түүхтэй.

Түүний баг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Дээд лигт түрүүлснээр энэ жил Азийн аваргуудын лигт өрсөлдөж байгаа билээ.

Х.Болдсүх Азийн аваргуудын лигийн гурван тоглолтод оролцохдоо дунджаар 17 оноо авч байгаа юм.

Сонирхуулахад манай шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд энэ сарын 20-нд Гуамын талбайд зочлох бол 23-нд Японыг талбайдаа хүлээн авах билээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.224] 2025/2/6
Гадны улсад ялангуяа Япон Солонгос иршэншил өгөхдөө заавал тухайн үндэстнийхээ нэртэй болгож бж иргэншил өгдөг тэр нь нэг 2 дахь үе дээрээ л уусчдаг . Манайх жижиг улс хэт үндсэрхэг үзэлтэй чадварлаг хүмүүс татах гэвэл ядаж энэ туршлагыг авмаар юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/5
Эрлийз биш ээ, цэвэр монгол, монголоор цэвэр ярьдаг, ээж нь багад нь солонгос хүнтэй суугаад иргэншил аваад солонгос овог нэртэй болсон.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/2/5
Солонгосын эрлийз хүн бол монгол бишшүү. Монголд огт хамаагүйшүү. сорри.
1 | 2 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/2/5
Монгол залуу И ген хе гэдэг солонгос нэртэй болчихсон юмуу? Монгол нэрээрээ байж болдоггүй юмуу? Заавал солонгос нэр авах ёстой юмуу? Эсвэл энэ залуугын аав нь солонгос юмуу?
2 | 2 Хариулах
WTF [202.126.88.194] 2025/2/5
Монгол хүнд үнэхнээр боломжийн хангаад өгвөл хүрч болох бүх амжилт нь бэлхэн байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.83] 2025/2/5
Энэ жүжиг нд нь тоглох солонгосууд олдохоо байгаад аргаа бараад царай зүс ижил монголуудыг тоглуулж байх шив.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.121.146] 2025/2/5
Yag uneniig helhed CHINGISIIN MONGOL geed tseejee hudlaa delsdegtei ymr ch yalgaa alga. Jijig ulsiin neg syndrom bdag ter ni Buh umiig uursudteigee hamaaruulah geed bdag ter l jishee bna. Bara urd ni MO gdg ug orchvol buh um Mongol boloh gee shgad bgan bish u
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/2/5
Tiim ymar gechii baidiin pizda
0 | 0 Хариулах
Зочин [202.180.218.37] 2025/2/5
2 хүний зураг тавьчаад нэг хүнийг яриал байдаг нь ямар учиртай юм бол
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.184] 2025/2/5
Яахаараа И Ген Хе гэдэг нэртэй хүн Болдсүх болчихдог билээ
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/2/5
МОНГОЛ УЛСЫН СПОРТ НЬ Ч УЛ БОЛСОН. НЭГ ХЭСЭГ ЖҮДО НЬ ОВОО ГАЙГҮЙ ЯВЖ БАЙСАН ЧИНЬ ЦООХОР ДЭЭЛТИЙН ГАЙГААР ЭРГЭЭД МУУДСАН. МОНГОЛД ОЛИГТОЙ ЯВАА СПОРТЫН ТӨРӨЛ ТҮЙЧ АЛГА.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2025/2/5
Harin ch tsoohor deelt chin Judog unuu hurgeed baigaan bishuu.
0 | 3 Хариулах
Зочин [212.102.51.119] 2025/2/5
Солонгос аавтай со нэртэй бол со хүн бөлгөө
11 | 0 Хариулах
Зочин [220.123.149.31] 2025/2/5
Unen
1 | 0 Хариулах