Лео Месси 900 гоол оруулсан хоёр дахь хөлбөмбөгчин болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Америк тивийн Аваргуудын лигийн хүрээнд "Интер Майами", "Нэшвилл" баг хоорондоо учраа таарсан юм. Аргентины шигшээ багийн ахлагч Лео Месси энэ тоглолтын нэгдүгээр үеийн долоо дахь минутад гоол оруулснаар замналынхаа турш 900 гоол оруулсан хоёр дахь эрэгтэй хөлбөмбөгчин болж байна.

Түүнээс өмнө гоолынхоо тоог ийм тоонд хүргэсэн тамирчин бол Криштиану Роналду юм.

Хэдийгээр эхний гоолыг Месси оруулсан ч баг нь тус тоглолтод өрсөлдөгчөө хожиж чадсангүй. Хоёрдугаар хагасын 74 дэх минутад Кристиан Эспиноза тоог тэнцүүлсэн байна.

Өдгөө 38 настай Месси 2023 оны зургаадугаар сараас хойш "Интер Майами"-д зүтгэж буй. Энэ хугацаанд 92 тоглолтод оролцож 81 дэх гоолоо бүртгүүлэв.

Аргентин эр Испанийн "Барселона" клубийн төлөө 672 гоол оруулсан бол Францын "ПСЖ" багт хоёр жил зүтгэхдээ 32, Аргентины шигшээ багтаа 115 гоол оруулжээ.

Тэрбээр замналынхаа турш 900 гоол оруулахдаа

  • 755 нь солгой хөлөөр,
  • 111 нь баруун хөлөөр,
  • толгойгоороо 30, биеийн "бусад" хэсгээр дөрвийг шигтгэжээ.
  • Торгуулийн цохилтоор 112, чөлөөт цохилтоос 70 удаа эсрэг багийн хаалгачийг "гомдоожээ". 

 

Эх сурвалж: BBC