Шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:13 2026/03/19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учраас чуулганы хуралдаан албан ёсоор эхлэхгүй байна. 

Одоогоор танхимд 126 гишүүнээс 53 гишүүн буюу 42.1 хувь нь хурууны хээгээ уншуулж ирцдээ орсон байгаа юм. Гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцдог хуультай. Тиймээс гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул чуулганы хуралдаан түр завсарлав.

зураг
 
11:13 2026/03/19

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. 

Түүнчлэн Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа.

ВИДЕО: