Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Энэ хөтөлбөр нь жил бүр дэлхийн 180 улсын 300 гаруй иргэдэд тэтгэлэг олгодог.

Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо

  • Бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт хамрагдах боломжтой.
  • Инженерчлэл, мэдээлэл технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг мэргэжлийн 21 чиглэлээс сонгон суралцана.

Тэтгэлгийн давуу тал

  • Сургалтын болон дотуур байрны төлбөрөөс тус тус чөлөөлөгдөнө;
  • Амьжиргааны зардлын тэтгэлэг сар бүрийн олгоно;
  • Ирж, буцах олон улсын нислэгийн тийзний төлбөрөөс чөлөөлөгдөнө;
  • Визийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Тавигдах шаардлага

  • 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх;
  • Суралцахыг хүсэж байгаа боловсролын түвшний өмнөх боловсролын баримт бичиг (гэрчилгээ, диплом) авсан байх;
  • Бакалавр, магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч нь 35 хүртэлх, докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны иргэн байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Сурлагын амжилт (дүнгийн үзүүлэлт) сайн байх.

Бүртгэл, хугацаа

Тэтгэлгийн материалыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар дамжуулан хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг

Өргөдөл гаргагч нь ICCR-ийн цахим порталаар дамжуулан бүртгүүлнэ. Цахим өргөдөл гаргасны дараа сонгон шалгаруулалт, ярилцлага, үнэлгээний талаарх мэдээллийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдон авна.

Анхаарах зүйлс

  • Тэтгэлэгтэй холбоотой асуулт, мэдээллийг ажлын өдрүүдэд 15:30-17:00 цагийн хооронд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 11-329522 утсаар лавлах боломжтой.
  • Бүртгэл зөвхөн заасан цахим хаягаар явагдана.
  • Материал хүлээн авах хугацааг IST (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын) цагаар тооцох тул Та бүхэн цагаа зөв төлөвлөнө үү.

 

Эх сурвалж: Боловсролын Яам