ВИДЕО: Сүүлийн 23 жилд Таванбогд уулын мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багасжээ
Сүүлийн 23 жилийн хугацаанд хиймэл дагуулын зургаар хийсэн судалгаанаас харахад Таванбогд уулын мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багасаж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тухайлбал, 2002 онд 104.5 км² байсан мөсөн талбай 2024 онд 78.8 км² болж, нийтдээ 24.5 хувиар буурсан нь уур амьсгалын өөрчлөлтийн тод илрэл болж байгаа аж.
Мөн Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 2002 онд 73.5 км2 байсан бол 2024 онд 59.2 км2 болж багассан байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн уулын экосистемд төдийгүй бүс нутгийн усны нөөц, гол мөрний тэжээлд шууд нөлөөлөх чухал үзүүлэлт бөгөөд цаашдын судалгаа, мөстөл, мөсөн голоо хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгааг цаг уурын байгууллагаас онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
