Монгол, Гүрж, Камбож тэргүүтэй 50 улс АНУ-д аяллын виз мэдүүлэхэд барьцаа төлдөг болно
2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө $15,000 хүртэлх хэмжээний барьцаа байршуулах болж байгааг бид мэдээлсэн.
Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын албаны хүн энэ талаар Лхагва гарагт хэвлэлд өгсөн мэдээлэлдээ Дональд Трампын засаг захиргаа 50 орны иргэдийг АНУ-д аяллын визээр нэвтрэх хүсэлт гаргахад $15,000 хүртэлх барьцаа төлөхийг шаардах аж.
Нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны өгсөн мэдээллээр өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос АНУ-д аяллын визээр нэвтрэхийн тулд барьцаа төлдөг болох түр хуулийг баталсан. Саяхныг хүртэл голдуу Африк тивийн 38 улсад барьцааны хууль үйлчилж байв.
Барьцааны төлбөрийг визийн ярилцлагаас хамаарч консулын ажилтан тогтоох юм. Тодруулбал барьцааны дүн $5,000, $10,000, $15,000 байх бөгөөд виз мэдүүлэгч хугацаандаа буцах эсвэл анхнаасаа АНУ руу зорчоогүй тохиолдолд барьцааг буцааж олгох аж.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
