Өнөөдөр, маргаашаас ихэнх нутгаар дулаарч байна
Өнөөдөр, маргаашаас ихэнх нутгаар дулаарч буй талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи:
- ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
- 20, 23-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор,
- 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
