ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Утааг бууруулж чадаагүй алдаагаа хүлээн зөвшөөрч байж гарц, шийдлээ олно

ikon.mn
2025 оны 2 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг  зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжилж буй уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагаас 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 46, мөн хэвлэл  мэдээллийн байгууллагууд оролцож байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа агаарын бохирдлыг бууруулж чадаагүй алдаагаа салбарын яамд, холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрч байж, гарц шийдлээ амархан олох, улмаар асуудлыг хариуцлагажуулж эзэнжүүлэх нь чухал гэлээ.

Тэрбээр “Одоо бүгдээрээ бодит байдалтайгаа нүүр тулаад хариуцлагын асуудал ярихгүй бол 2040 онд ч утаа гээд хэрэлдээд л суусаар байх болно. Иймд эхлээд бүгдээрээ яг хэн, хаана, яаж алдсанаа тогтоогоод асуудал хариуцсан яамд, дарга, нийслэл, институцүүд нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Утаанаас үүдэлтэй яг хэдэн хүн нас барсан нь хүртэл зөрүүтэй, яам нь хоёр өөр тоо гаргаад сууж болохгүй.

Цаашид хэн яг юун хариуцахаа тов тодорхой болгох хэрэгтэй. Утаагаа, шахмал түлшээ, стандартаа бүгдийг яг хариуцах эзэнтэй байлгая. Шийдлээ богино, дунд, урт хугацаагаар ангилан боловсруулж, шаардлагатай бол УИХ-аар батлуулах хэрэгтэй” гэхчлэн байр сууриа илэрхийллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.91] 2025/2/5
Hun Namiin Maluud
1 | 0 Хариулах
Зочин [103.29.146.148] 2025/2/6
ardiin namdaa bugsduulj bhdaa taarsan ats
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/5
МАН: 80% БУУРЦАН ШҮҮ ДЭ ЮУ ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ ТА НАР. ИХ ТҮЛЭЭД БУРУУ ТҮЛЭЭД БАЙХ ЮМ АЦНУУД ЧИНЬ.
0 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/2/5
Үйлчилгээндээ стандарт тогтоохгүй бол утаа буурахгүй, түгжрэл буурахгүй. Амьдрах гэж ядаж яваа гэж шовгор байшин босгосон болгонд зөвшөөрөл өгсөөр байгаад гал түлдэг, гаднаа 00 той баахан дэлгүүр, засварын газар, жижиг цехүүд бий болгочихсон эд нарыгаа эхлээд цэгцэл.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.250] 2025/2/5
Өнгөрсөн хугацаанд ҮАГ яагаад аудит хийгээгүй вэ? Эсвэл аудит хийсэн ч эдгээр зөрчлүүдийг илрүүлээгүй нууж хав дарсан юм уу?????
1 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/2/4
ARDIIN NAMIIN BUDUUN DARGA HURELSUG OYUERDENE 2 UUR HEN BNAAA? BAS SAIJRUULSAN HOR HIIJ BSAN MUNGU HULGAI HIISEN ARDIIN NAMIIN HURGAN TULGUN KOMMUNIST BUZARUUD
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.22] 2025/2/4
mash olon udaa neg l yumiig davtaj yriaad baisn ter ni--odoo ungursun asuudaldaa hariutslaga yarihgui geer tsaashaa asuudlaa yariyaa geed bna-- lee ene hun.sonin l yum.
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.50] 2025/2/4
ЭНЭ НЭГ ГАДААД ДОТООД ЯВСАН СУУСНАА ГАЙХУУЛЖ ТОМ ТОМ БААСАН БАЦААН НЭГ ШИРХЭГ БАЙНАА!
2 | 2 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.71] 2025/2/4
Утаа хэзээ ч буурахгүй түгжрэл хэзээ ч арилахгүй ямар ч байсан ойрын 30н жил 😭😭😭ардын коммунист намынхаа дарангуйлалд угаартцгаа
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.52] 2025/2/4
Чамаас эхлээд ийм бодолтой малнууд дүүрчихсэн энэ хот хэзээч өөдлөхгүй чи өөрөө засаг тэргүүлээд арга ядахад хот бүр болёо сумын засаг хийгээд үз
1 | 1 Хариулах
ирээдүйгүй болгож байна шүү танар улсаа [66.181.188.209] 2025/2/4
зүгээр л мөнгө иддэг бизнес болчихоод огт өөрчлөгдөхгүй. улс төрчдийн та нарын хийж байгаа ажил гэж нэг иймэрхүү
1 | 0 Хариулах
зочин [66.181.189.236] 2025/2/4
Угаартаж нас барсан хүний тоогоор мөнгө авчих санаатай синдромтой хүмүүсийн шуналыг хөдлөгөхөө болио Төрийн мөнгө байхгүй шүү дээ түмний татварын мөнгө арай хийж цуглуулдаг дандаа зорилготой тооцоотой тэрэндээ тулвал буруутан төлнө шүү Хүн нас барсан шалтгаан олон байгаа өрхөө битүүлээд унтаад угаартсаныг хувь хүнээс шалтгаалсаныг хүн бүрээр баримттай тогтооно тэгж байж ярина шүү Том хашгираад мөнгө өгөхгүй шүү
0 | 1 Хариулах
Зочин [66.181.183.161] 2025/2/4
авилгал ядуурал утаа бүгд нэг зүйлийн 3 тал шүү. Эхлээд авилгалаас л тууштай эхэлмээр байна. аандаа бүх стандарт нь зөв боловсруулагдаж зөв батлагдаж зөв хянагдаж зөв мөрдөгдөж зөв хөгжиж эхлэнэ. Энэ бүх 30 жилд зөв замаар явуулахгүйн тулд авилгалыг хөгжүүлж цэцэглүүлсэн нийгэм бий болж хэн нь хэнийгээ гэж хариуцлага тооцож чадахгүй хоорондоо сүлжилдэн сүлбэлдэн орооцолдож ор дэрээ нэгтгэжээ.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.229] 2025/2/4
Соёл иргэншил Социализмийг эсэргүүцдэг.
1 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/4
Толгойд нь биш гарт нь хариуцлага хүлээлгээд ямар хэрэг бна? Анх хот руу нүүж суурьшихад зөвшөөрөл авдаг байсныг МА(Х)Н иргэдийн саналыг авах зорилгоор болиулсан. Тэрнээс хойш гэр хороолол замбараагаа алдсан. Дан ганц УБ ч биш Дархан, Эрдэнэт хотуудын гэр хороолол ч бас ихсээд л бга. Яг үнэндээ та нараас илүү салхи л утааны эсрэг бага ч гэсэн ажил хийж бна.
2 | 0 Хариулах
Зочин [87.95.105.176] 2025/2/4
Улаанбаатраас хүмүүс орон нутаг явж амьдарч б. Эрүүл мэнд хамгийн чухал.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Шахмал түлш шатаасан нүүрс шатаасан ямар ч ялгаа байхгүй.
2 | 0 Хариулах