УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол хоёр өдрийн турш Төрийн ордонд үргэлжиллээ.
Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн хангалтгүй, санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хангалтгүй гэсэн байв.
Сонсголд оролцсон иргэдийн зүгээс гэр хорооллын 200 гаруй мянган өрхийн янданг цөөлөхийн тулд утаа, агаарын бохирдлыг бууруулахад ногоон зээлийг өргөжүүлж ахмадуудыг хамруулах, урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр, дунд хугацаандаа гэр хорооллыг хийн түлш рүү шилжүүлэх, богино хугацаанд монгол эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!