Уншиж байна ...

"Найз хөвгүүнээ хөнөөсөн гэх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

15 настай охин согтуурсан үедээ найз хөвгүүнээ хөнөөжээ гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад "2025 оны хоёрдугаар сарын 1-нд Баянгол дүүргийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл ирсэн. Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа.

Хэрэгт холбогдсон гэм буруутай байж болзошгүй хүний хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэв.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг зөвлөж байна. 

Өсвөр насны хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор "10-19 насныхны гол хэрэгцээ нь “Намайг сонсоосой, намайг ойлгоосой” байдаг.

Хүүхдийг бүрэн сонссоноор дүгнэлт хийх, ярилцах, санааг нь ойлгох боломжтой. Гэтэл зарим эцэг, эх гүйцэд сонсолгүйгээр үгийг нь таслан шүүмжилж, дараа нь өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгах гэх мэтээр өөрсдийн ёс жаягт нийцүүлэх гэж хүчилдэг. "Ингэвэл ямар вэ", "миний бодлоор тийм байна, миний хүү(охин) юу гэж бодож байна" гэх зэргээр ярилцахын оронд “Чи тэг, ингэ” гэж захирсан байдалтай хэлж байгаа нь нэг ёсондоо хүчирхийлэл үйлдэж байгаа хэрэг. Өөрийгөө танин мэдэхийн тулд, хүсэл сонирхлоо олохын тулд хичээж буйг нь дэмжих ёстой" хэмээн зөвлөж байв.