Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтэн салхитай байх тул хүнд илүү хүйтэн температур мэдрэгдэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бидний өдөр тутам цаг агаарын мэдээнд хүлээж авч буй температур нь агаарын температур бөгөөд энэ нь тухайн температур хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ гэдгийг шууд илэрхийлдэггүй. Тухайн температурыг хэрхэн мэдрэх нь агаарын урсгал буюу салхины хурд, чийгшлээс хамаардаг. Үүнийг хүнд “мэдрэгдэх температур” гэдэг. Хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг байна.
Тухайлбал өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод -16 градус хүйтэн, салхины хурд 2 м/с байгаа тул мэдрэгдэх температур -21 градус байна.
Хөлдөлт болон осголтоос урьдчилан сэргийлэх энгийн дүрэм:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!