Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 10:15 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Дамбадаржаа орчимд их бохирдолтой үзүүлэлтийг заав.
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй хэмээн зөвлөдөг.
Мөн Яармаг, Хайлааст зэрэг таван хэсэгт агаарын чанарын индекс 208-274 байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!