Багануур дүүрэгт БНХАУ-ын компани барьж өгсөн батарей хуримтлуурын станц баригдаж дуусан эрчим хүчээ нийлүүлж эхлээд байна. Цаашид уг станцын үйл ажиллагааг монгол инженерүүд хариуцах юм байна.
Энэ талаар "Улаанбаатар Энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх "Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын туршилт, тохируулгын ажил хийгдэж дууслаа. Туршилтын хугацаанд тоног төхөөрөмжид гэмтэл саатал гараагүй. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
"Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ийн монгол инженерүүд туршилтын явцад мөр зэрэгцэн ажиллаж, станцын үйл ажиллагааг цаашид авч явах бэлтгэлээ хангалаа" гэж мэдээллээ.
Улсын комисс хүлээж авсны дараа уг станцыг ашиглагч тал буюу "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн охин компани “Улаанбаатар энержи” ХХК-д хүлээлгэн өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!